Нийгмийн

ФОТО: “Шарын голын уурхай дампуурахад хүрлээ”

Өнөөдөр /2020.01.14/ Эрчим хүчний зохицуулах хорооны гадна талбайд Шарын голын уурхайчдын төлөөлөл тус салбарын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.

Тэд хэлэхдээ:

Шарын гол ХК-д санхүүгийн хүнд нөхцөл байдал үүсээд байна. Учир нь Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар Шарын голын уурхайн нэг тонн нүүрсийг 40.500 төгрөгөөр хянан тогтоож, “Эрдэнэт” үйлдвэр гэх мэт төрийн өмчит компаниудад нийлүүл гэсэн тушаал шийдвэр гаргасан байдаг. Үүний үр дүнд Шарын гол ХК  олборлосон өртгөөсөө хэд дахин  бага үнийн дүнгээр төрийн өмчит компаниудад нүүрсээ нийлүүлж, алдагдал хүлээж байна. Гэтэл өнөөдөр нэг тонн нүүрсний зах зээлийн бодит үнэ 150 мянган төгрөг байна. Төрийн өмчид Эрдэнэс тавантолгой ХК нэг тонныг 75 мянган ам доллараар худалдаалж байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Ийнхүү зах зээлийн үнээс хэд дахин бага үнээр манай уурхайн нүүрсний үнийг тогтоож байгаа нь цаана ажиллаж амьдарч байгаа уурхайчид биднийг санхүүгийн хүнд байдалд оруулаад байна. Уг уурхайн цаана 500 гаруй уурхайчин, сумын 8000 гаруй иргэдийн амьдрал өрнөж байдаг. Иймээс нүүрсний үнийг хэт багаар тогтоосон шийдвэрээ цуцлахыг Эрчим хүчний зохицуулах газрын дарга А.Тлейхан танаас шаардаж байна. Мөн тэд алдагдал хүлээснээс үүдэж цалингаа тавихад хэцүү болж, цалингаа нэмж чадахгүй маш удаан хугацаанд явж байна" гэлээ.

Тэд шаардах бичгээ өнөөдөр Эрчим хүчний зохицуулах газрын дарга А.Тлейхан болон Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нарт хүлээлгэн өгөх юм.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button