"Рио Тинто"-гийн шинэ гүйцэтгэх захирал Саймон Тротт "Оюу Толгой"-н үйл ажиллагаатай танилцахаар Монголд иржээ

"Рио Тинто" группийн шинэ Гүйцэтгэх захирал Саймон Тротт наймдугаар сарын 25-нд албан тушаалаа албан ёсоор хүлээн авсан билээ.
Саймон Тротт нь Рио Тинтод 20 гаруй жил ажиллахдаа төмрийн хүдэр, давс, уран, борат, очир эрдэнийн группүүдэд удирдах түвшинд ажилласан байсан аж.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Өмнөд Америк болон Африк дахь үйл ажиллагаандаа хяналт хийж, бүтцийн томоохон өөрчлөлт хийх шийдвэр гаргасан юм. "Рио Тинто"-гийн эх сурвалжийн хэлснээр Саймон Тротт "Оюу Толгой"-н уурхайтай танилцахаар Монголд ирээд байгаа бөгөөд уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор Засгийн газрын төлөөлөлтэй уулзах төлөвлөгөөгүй байгаа гэв.
Энэ өдрүүдэд Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин мөн Монголд айлчилж, "Оюу Толгой"-н үйл ажиллагаатай танилцах товтой байгаа билээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наад эдийн засгийн �##�уурчиндаа наад луйварийн авилга өгч батлуулсан гэрээгээ цуц�##� гээ
Ором зүгийн үг явуулаганд айхтар итгэх хэрэггүй л болоод бгаа шүү дээ, хө !