УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Занданшатар: “Шинэ итгэл, эрс шинэтгэл” нэртэй, Монгол Улсыг хүчирхэгжүүлэх 10 цогц реформыг танилцуулж байна

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын зарим сайд нарын хамтаар Засгийн газрын 100 хоногт хийж гүйцэтгэсэн ажлыг дүгнэн танилцууллаа.

Үүнд,

Засгийн газар 100 хоног ажилласан ажлынхаа дүгнэлт дээр дүн шинжилгээ хийж, ирэх таван жилийн үндсэн чиглэлээ гаргалаа. Мөрөөдлийн жагсаалт биш, хүн чанартай, өсөлт хөгжлийг эрхэмлэсэн бодлого юм.

Олон улсын үнэлгээний Fitcch Ratings агентлагийн рейтингээр Монгол Улс өрийн дарамтаа бууруулж чадлаа. Өмнө нь долоон ангилалтай байсан нь өнөөдөр зургаа болж, үнэлгээ сайжирсан байна. Энэ нь бид төсвийн тодотголыг амжилттай хэрэгжүүлсэн гэсэн үг.

Төсвөөс 2.2 их наяд төгрөгийн үргүй зардлыг хэмнэсэн. Гадаад томилолтоос эхлээд, төсвийн маш олон зарлагаас танаж чадсан.

  • Төрийн албан хаагчдын тоог багасгаж, дарга нарын тоог цөөрүүлснээр 261 тэрбум төгрөг,
  • Нэг удаагийн тэвчиж болох зардлуудыг танаснаар 370 тэрбум төгрөг,
  • Хэрэгжээгүй болон үр ашиггүй төслүүдийг зогсоосноор 617 тэрбум төгрөгийг хэмнэсэн.

Мөн дулааны үнийг нэмэхгүй байх шийдвэр гаргаж 122 тэрбум төгрөг төсөвт нэмж суулгасан. Ингэж бид төсвийн шинэ жишгийг тогтоогоод байна. Үүнийг төсвийн шинэчлэлийн бодлого болгож, ард түмэнтэйгээ хамтран ажиллалаа. Энэ хүрээнд төрийн өмчийн компаниудын шинэчлэлийг ч эхлүүлэв.

Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" ХХК-д компанид онцгой дэглэм тогтоож, булхай, өрүүдийг илрүүлж, үр ашиггүй зардлуудыг танаж, дарамт шахааг зогсоосон. Үр дүнд нь ашиг гурван дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 1.6 дахин өсөж, зогсоод байсан биржийн арилжаа сэргэж, үнэ 13-17 хувиар нэмэгдлээ.

Эдийн засгийн хямрал зогсож, сэргэлт бий боллоо. Экспортын орлого 3.8 тэрбум ам.доллараар өсөж, эхний 5-6 сард 5.4 тэрбум байсан бол 9.2 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Үүний үр дүнд валютын тэнцэл ашигтай гарч, гадаад валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар болж, бараг 1 тэрбумаар өссөн. Валютын ханшийг интервенц хийхгүйгээр тогтвортой барьж чадсан.

Төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд “Данхар төр биш, чадварлаг төр” гэдэг зарчмаар агентлагийн удирдлагын тоог 54-өөр, газар хэлтсийн тоог 81-ээр цөөлсөн. Ингэж давхардал, чирэгдлийг багасгаж, үр ашиггүй тогтолцоог халж байна.

Инфляц тогтворжсон. 7-р сард төсөв 541 тэрбумын алдагдалтай байсныг 8-р сард 52 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Энэ бол манай 100 хоногийн ажлын бодит үр дүн.

Эрүүл мэндийн салбарт улаан бурхны тархалтыг онцгой дэглэм тогтоож хяналтдаа авч, хойд бүсэд халдвартын шинэ эмнэлэг барих шийдвэр гарсан.

Гал түймэр, ган зудтай үед Онцгойгийн албан хаагчдын нэмэгдлийг 40 хувиар нэмсэн. Ургац хомс байсан ч ургацын баяраа тэмдэглэх хэмжээнд хүрэв. Нийгмийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа эрчимжүүлж байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, хар тамхитай тэмцэх тусгай алба байгуулсан. Гаднаас орж ирдэг сүлжээг илрүүлж, тусгай ажиллагаа явуулсан.Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхэлсэн. Төгрөг нуур зураг стратегийн орд газруудын өгөөжийг төвлөрүүлж, ард түмэнд хүртээх зарчимд шилжиж байна.

Шинээр 357 сая тоннын нөөцтэй зэсийн орд илэрсэн. Дижитал шилжилтийн хүрээнд и-баримтыг цаасгүй болгож, хиймэл оюун ухааны үндэсний стратегийг баталлаа. Цагдаагийн байгууллагын шинэчлэлийг эхлүүлсэн. Виртуал бүс байгуулж, татварын хөнгөлөлт үзүүлэх нөхцөл бүрдүүлсэн.Төсвийн хувьд НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож, нийт иргэдийн 80 хувь нь жилдээ 2 сая төгрөгийн буцаалт авах боломжтой болсон. Энэ бол иргэдийн оролцоотой, хяналттай төсвий шинэчлэл юм.

Эрүүл мэндийн хөрөнгө оруулалт 5.5 дахин, боловсролын хөрөнгө оруулалт 2 дахин өслөө. Энэ бүхний цаана татварын цогц реформ эхэлж байна гэж харж болно. Далд эдийн засгийг ил болгож, татварын баазыг өргөтгөхөөр ажиллаж байна.

100 хоногийн ажлын ололт амжилтыг дүгнээд, ирэх таван жилийн үндсэн чиглэлийн концепцыг танилцууллаа. Энэ нь “Шинэ итгэл, эрс шинэтгэл” нэртэй, 10 цогц реформыг агуулж байна:

  • Хүний хөгжлийн реформ
  • Засаглалын реформ
  • Эдийн засгийн бүтцийн шинэчлэл
  • Татварын шинэчлэл
  • Цахим шинэчлэл
  • Ногоон хөгжил
  • Эрчим хүчний шинэчлэл
  • Хот, хөдөөгийн хөгжлийн шинэчлэл
  • ХАА-н шинэчлэл
  • Үндэсний нэгдэл, үнэт зүйл

Залуучууд спортоор дэлхийн амжилт гаргаж, Монгол Улсад шинэ итгэлийг өгч, бид энэ шинэ итгэл дээр тулгуурлан, авлигагүй шударга нийгэм, технологийн дэвшилттэй хөгжил рүү алхана. Энэ бол Монгол Улсыг 2026–2030 онд дахин хүчирхэгжүүлэх зорилготой, иргэдийн амьдралыг сайжруулах цогц төлөвлөгөө юм" гэлээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 24, 2025 14:58

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин
9 сар 24, 2025 15:47

Оюунэрдэнийн Алсын хараа- 2050 ийг хог дээр хаячих уу, даргаа тэр нь зөв биз дээ. утопи юмыг

Зочин
Зочин
9 сар 24, 2025 16:11

Зах чи �######�ж үз. Их хур�##�д ч сонгогдож чадаагүй уначихаад !!! Танай нам тавих хүнгүй сүйрчихээд буцахдаа чамайг з�##�сан болж байгаашдээ.

зочин
зочин
9 сар 24, 2025 16:20

монгол улсыг хөгжүүлэх в�##�ютын нөөц нэмэгдэх асуудлыг иргэн бүр харин хэлсэн үгэндээ эзэн болмоор хууртагдсаар байгаад бүр итгэхээ больжээ

Зочинүнэн
Зочинүнэн
9 сар 24, 2025 16:36

Алсын хараа 50 шүүр 5 гэх мэт ажлын үргэлжлэл үү???сүүлээ гоё хөдөлгөж бна шүү...

Холбоотой мэдээ

Back to top button