Эверест рүү авирч яваад цасан шуурганд боогдсон олон зуун хүнийг аварчээ

Эверест рүү авирч яваад цасан шуурганд боогдсон олон зуун хүнийг аварсан хэмээн БНХАУ-ын төрийн өмчит “CCTV” агентлаг мэдээлсэн байна. Хималайн нуруунд дунджаас их хэмжээний хур тунадас орсны улмаас авиралт хийж байсан хүмүүс цасан шуурганд боогджээ.
“CCTV” агентлаг мэдээлснээр ням гарагийн /2025.10.05/ байдлаар 350 аялагчийг Чудан тосгонд хүргэсэн байна. Мөн үлдсэн 200 орчим авирагчтай холбоо тогтоосон гэж тус агентлаг мэдээлжээ. БНХАУ-д үндэсний баяр тохион, найман хоног амарч байгаа учир хүмүүс энэ цагийг ашиглан Эверест рүү авиралт хийхээр явсан аж. Эверестийн зүүн тал руу авиралт хийх хүмүүс очдог Карма хөндий рүү олон зуун хүн амралтаараа очсон байна.
Чудан тосгон руу очиж чадсан 18 хүний бүрэлдэхүүнтэй аяллын багийн гишүүн Чэн Гэшуан “Ууланд маш чийглэг уур амьсгалтай, хүйтэн байсан. Осгох жинхэнэ эрсдэл тулгарсан. Энэ жилийн цаг агаар хэвийн биш байна. Аравдугаар сард ийм цаг ууртай хэзээ ч тулгарч байгаагүй гэж манай хөтөч хэлсэн. Бас цаг агаар гэнэт л өөрчлөгдсөн” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.