Дүрмээ УДШ-д бүртгүүлэхэд 14 хоног үлдсэн ч МАН, АН, ХҮН, ИЗНН-ын аль нь ч бүртгүүлээгүй байна
Угтаа энэ сарын 31-ний дотор намууд Улс төрийн тухай хуульд нийцсэн дүрмээ УДШ-д бүртгүүлэх ёстой. Гэтэл эрх баригч МАН, сөрөг хүчин АН, Г.Занданшатарын Засгийн газартай хамтарч буй ИЗНН, ХҮН болон Н.Номтойбаярын Үндэсний эвсэл ч дүрмээ бүртгүүлээгүй байна.
Улс төрийн намуудын дүрмийг бүртгэх эсэхийг УДШ-ийн нийт шүүгчийн хуралдаанаар шийддэг. Монгол улсад албан ёсны бүртгэлтэй 37 нам бий боловч УДШ-д одоогийн бүртгүүлэх хүсэлтээ 15 нам, 36 удаа хүргүүлсэн байна. Эндээс ганцыг нь буюу Ц.Оюунгэрэлийн Иргэдийн оролцооны нэгдэл намын дүрмийг дээд шүүх бүртгэжээ.
Нийт өргөдлөөс 11-ийг буцааж, 19 өргөдлийг бүртгэхээс татгалзсан байна. Харин таван өргөдөл дээр шүүхээс ажиллагаа хийж буй аж.
МАН: Дуншиж, дуншиж 11 сарын 15-д Их хурлаа хийж, Н.Учралыг даргаараа сонгосон. Гэсэн ч одоог хүртэл УДШ-д намын даргаа ч, дүрмээ ч бүртгүүлээгүй, бүртгүүлэх хүсэлтээ ч өгөөгүй байна.
АН: Шинэ дарга О.Цогтгэрэлээ бүртгүүлсэн ч намын дүрмээ бүртгүүлж чадаагүй. Улмаар дахин өргөдлөө гаргаж, түүнийг нь УДШ хянаж буй.
ХҮН: Саях амралтын өдөр Их хурлаа хийж, Т.Доржхандаа дахин даргаараа сонгосон. Одоогийн байдлаар УДШ-д дүрмээ бүртгүүлэхээр хандаагүй байна.
ИЗНН: Засагтай хамтардаг уг намыг БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар удирддаг. УДШ-д гурван удаа бүртгүүлэх хүсэлтээ өгсөн ч бүтэлгүйтжээ.
Үндэсний эвсэл: Парламентад дөрвөн суудалтай, Н.Номтойбаярын нам дүрмээ бүртгүүлэхээр УДШ-д өргөдлөө хүргүүлээгүй байна.
АТОЗН: Намын даргаар А.Батдорж ажилладаг, УДШ-д хоёр удаа өргөдлөө гаргасан ч шүүх бүртгээгүй байна.
ИХ нам: Б.Батсайхан удирддаг уг нам нэг удаа өргөдлөө өгсөн ч УДШ бүртгээгүй байна.
Их эв нам: З.Бат-Отгон удирддаг тус нам гурван удаа өргөдлөө өгсөн ч УДШ бүртгээгүй.
Миний Монгол нам: Ж.Бат-Ирээдүй удирддаг тус нам гурван удаа өргөдлөө өгсөн ч УДШ бүртгээгүй.
МҮАН: Б.Цогтгэрэл удирддаг тус нам гурван удаа өргөдлөө өгсөн ч УДШ бүртгээгүй.
Монголын ногоон нам: О.Бум-Ялагчийн удирддаг тус нам гурван удаа өргөдлөө өгсөн ч УДШ бүртгээгүй.
САИНН: Б.Жагар удирддаг тус нам дөрвөн удаа өргөдлөө өгсөн ч УДШ бүртгээгүй.
Үнэн ба зөв нам: А.Отгонбаатарын удирддаг тус нам нэг удаа өргөдлөө өгсөн ч УДШ бүртгээгүй.
ШИНЭ нам: Ц.Гантулгын удирддаг тус нам нэг удаа өргөдлөө өгсөн ч УДШ бүртгээгүй.
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам: Ш.Төмөрсүхийн удирддаг тус нам хоёр удаа өргөдлөө өгсөн ч УДШ бүртгээгүй.
Эх орон нам: Б.Эрдэнэбатын удирддаг тус нам хоёр удаа өргөдлөө өгсөн ч УДШ бүртгээгүй.
Ард түмний хүч: Л.Гүндалайгийн удирддаг тус нам нэг удаа өргөдлөө өгсөн ч УДШ бүртгээгүй.
Харин бусад 19 намын хувьд одоогийн байдлаар УДШ-д нэг ч удаа бүртгүүлэх өргөдлөө хүргүүлээгүй байгаа юм.
Хуулийн хугацаанд багтаж, намууд дүрмийн өөрчлөлтөө Улсын дээд шүүхэд бүртгүүлээгүй бол тухайн намын эрх зүйн байдалд хэрхэн нөлөөлөх вэ?
Улс төрийн нам төрийн эрхийг барих сонгуульд өрсөлдөхийн тулд хууль тогтоомжоор тогтоосон шаардлагыг хангасан байх ёстой. Ийм шаардлагыг хангаагүй байх нь намын үйл ажиллагаа хязгаарлагдах эрх зүйн үр дагавартай. Үүнд төрөөс улс төрийн намд олгох санхүүжилтэд нөлөөлөх, цаашлаад сонгуульд нэр дэвшүүлэх, өрсөлдөх боломжгүй ч болох эрсдэлтэй. Учир нь намын дүрмийн маргаанаас намын үйл ажиллагаа доголдоход хүрдэг бөгөөд сонгууль дөхөх тусам засаж залруулахад хүндрэлтэй байдалд ордог аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ олон нам дүрмээ бүртгүүлээгүй байж улс төр яриад сууж байдаг нь сонин санагдаж байна хууль нь ижил мөртлөө том жижиг ялгалгүй биелүүлэх ёстой биш үү жирийн иргэд бид л торгууль төлөөд явдаг шүү дээ
Namuud huuli jurmaa biylehgui bol songuuli bolohod yaaj shudarga uraldah yum bol gedeg asuult tolgoid ergeed baina neg nertei ardchilal yaridag humuus uuruu duremgui baih ni gutmaar
МАН шиг том нам хүртэл ийм удаан дуншиж байгааг харахаар зориуд сунжруулж байна уу эсвэл дотоод хэрүүл нь дуусаагүй юм уу гэж хардахаар
Ene buhnii etsest hohiroh ni irged l bolno namuud hoorondoo bichig tsaasaar maragaldaad suuj baih hoorond ajil amidral deer yum uurclugduhgui
АН дүрмээ бүртгүүлж чадахгүй байгааг харахаар дотроо хоёр гурав хуваагдчихсан юм шиг л ойлгогдоод байна хэн нь жинхэнэ дарга вэ гэдэг нь ч тодорхой биш
Huuli zurchsun namd toroos mongo ogohgui bolgoh heregtei tegehgui bol darga nart yamar ch hariutslaga medregdehgui
ХҮН нам шинэ маягийн гэж ярьдаг мөртлөө яг хууль дээрээ ирэхээрээ бусадтайгаа адил л удаашралтай байгаа нь итгэл бууруулж байна
Zarim ni neg ch udaа oroldlogo hiigeegui baigaa ni songuulid orohoos ch aij baigaa yum shig sanagddag
Жирийн иргэдэд хууль хатуу мөртлөө улс төрийн намуудад ийм уян хатан ханддаг нь шударга ёсонд нийцэхгүй санагддаг
Namuud ni huulia barimtlahgui bol irged huulia hundetgeh setgel yamar bh yum be
ИЗНН гурав удаа өгөөд бүртгүүлж чадахгүй байна гэдэг нь дүрэм нь асуудалтай байна гэсэн үг биз дээ тэгвэл засаад дахин оруулах ёстой
Үндэсний эвсэл парламентэд суудалтай байж ийм энгийн зүйлийг хийж чадахгүй байгаа нь гайхмаар
Бусад 19 нам огт өргөдөл өгөөгүй гэдэг нь ер нь тэд бодитой үйл ажиллагаа явуулж байна уу гэсэн асуулт төрүүлж байна
Bi huvi hunii huvid namuudig neg negnee haraagaad suuj baigaa bish huulia l barimtlah estoi gej bodoj baina
МҮАН САИНН гээд олон намын нэр сонсоход л дандаа бүртгүүлж чадаагүй гэдэг мэдээ давтагддаг нь итгэл төрөхгүй
Shuud l huuliin hugatsaa duussan bol todorhoi hariutslaga tootsoh yostoi tegehgui bol daraagiin udaa dahin l davtagdana
Шүүх ч бас нэг тодорхой байр суурьтай байх хэрэгтэй юм шиг санагддаг ингэж удаан хянаад байвал итгэл алдарна
Иргэд бидэнд бол хэн нь дарга вэ ямар дүрэмтэй вэ гэдгээс илүү амьдралд бодит өөрчлөлт хийх эсэх нь л чухал
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud