НИЙГЭМНийгэм мэдээ

НТБГ: Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээлээ

Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ. Хан-Уул дүүргийн 3, 8-р хорооны иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээсэн байна.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Х:11 “Давааны Зөрлөг-5 шар" чиглэлийн замналд "Монгол наадам цогцолбор” (урд), (хойд) зогсоолыг нэмсэн байна.

Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:42 "Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан" чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Ч:42 "Сүлжмэл-Нарны гүүр-Танктай хөшөө-Зайсан" чиглэл болгожээ.

Эдгээр чиглэлийн өөрчлөлтийг 2025 оны 12-р сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдөх аж. Иймд иргэд дээрх зураглалын дагуу зорчих юм байна. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар авна.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button