Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Дата: Бүртгэлтэй 281,000 ААН-ээс 118,000 нь үйл ажиллагаа явуулж, 72,000 нь татварын өртэйгөөс 16,000 нь дансаа хаалгасан

Төсвийн орлого тасарлаа, төрийн сан хоосорлоо, татварын орлого буурлаа, алба хаагчид цалингаа авч чадахаа байлаа, хувийн хэвшлүүд мөнгөгүйдлээ, аж ахуй нэгжүүд дансаа хаалгалаа, иргэд туйлдлаа… Энэ их мэдээлэл дунд төөрөлдсөөр байна.

Урьдач мэдээлэл: Төсвийн орлогыг 29.4 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн ч, 27.6 тэрбум төгрөг болж 6.3 хувиар тасарсан. Хоёр их наяд гаруй төгрөгөөр. Харин татварын орлого 25.5 тэрбум төгрөг байхаас 23.5 тэрбум төгрөг буюу 8.1 хувиар тасарсан. Татварын орлогоос тасарсаэ 835.8 тэрбумын 428.2 тэрбум нь орлогын албан татварын орлого.

-2025 онд 2.5 сая иргэн, 281 мянган ААН нийт 14.9 их наядын татвар төлөөд байна-

Монгол Улсад яг хэчнээн татвар төлөгч иргэн, ААН байдаг, хэдэн төгрөгийн татвар төлдөг тухай мэдээллийг хүргэе эхлээд хүргэе.

Татвар төлөгч иргэн ба ААН-үүд:

Монгол Улсын хэмжээнд 2016 онд нийт 1,093,164 татвар төлөгч байсан бол арваад жилийн буюу 2025 онд 2,803,991 болж хоёр дахин нэмэгджээ. Харин 2016 онд татвар төлөгч 931 мянган иргэнтэй байсан бол өдгөө 2.5 саяыг даваад байна.

Тэгвэл татвар төлөгчид жилд нийт хэчнээн төгрөгийн татвар төлж ирснийг дор харуулъя.

Татвар төлөлтийг мөнгөн дүнгээр харуулбал:

2016 онд иргэн, ААН-үүдийн татвар төлөлт нийлээд 2.4 их наяд байдаг байж. 2024 онд хамгийн өндөр буюу 17 их наядад хүрчээ. Харин энэ оных өмнөх оныхоосоо даруй ГУРВАН ИХ НАЯД гаруй төгрөгөөр дутаж байна.

-72 мянган ААН өртэй байгаагаас 16 мянга нь дансаа хаалгасан-

Тэгвэл яг өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаа юм бэ,

Дээрх хүснэгтээр бол манай улсад 2025 оны байдлаар 281 мянга орчим татвар төлөгч ААН бүртгэлтэй байна. Үүнээс үйл ажиллагаа явуулж буй нь ердөө 118,000. Харин өнөөдрийн байдлаар татварын өртэй 72 мянган аж ахуй нэгж байгаагаас дансаа хаалгасан нь 16 мянга аж.

"Давхардсан тоогоор 16 мянга орчим аж ахуй нэгж дансаа хаалгасан" гэж Сангийн яамны дэд сайд Б.Хулан өчигдөр бататгав. Энэ 16 мянган ААН гэдэг тоо 2025 оны есдүгээр сарын байдлаарх тоо. Өртэй 72 мянган ААН энэ 16 мянга дотор

Харин Татварын ерөнхий газраас тодруулахад ч энэ тоог хэлэв. Гэхдээ “Өнөөдрийн байдлаар тэд гэж тодорхой тоон мэдээлэл хэлэх боломжгүй. Учир нь нэг ААН татвараа төлөнгүүт дансыг нь нээж байгаа. Татвараа төлөөгүй ААН-ийнхийг зөрүүлээд хааж байгаа тул яг таг тоон мэдээлэл тэр дороо гарахгүй” гэх агуулгатай хариултыг өгсөн юм.

Данс хааж буй гурван гол шалтгаан,

  • Нэгдүгээрт, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүйгээс,
  • Хоёрдугаарт, татварын их хэмжээний өртэй байгаагаас,
  • Гуравдугаарт, шүүхийн шийдвэрээр,

Татварын байгууллага татварын өрөө авахын тулд Татварын ерөнхий хуулийн 63.1 дэх заалтыг хэрэгжүүлдэг. Эл хуулийн дагуу Засгийн газар торгох, хүчээр төлүүлэх, данс хаах механик арга хэмжээ авч байна.

63.1.Үл маргах журмаар татвар төлөгчийн банкан дахь дансыг битүүмжлэх, татварын өрийг гаргуулахад дараах журмыг баримтална:

  • 63.1.1.татварын улсын байцаагч татварын өрийг өртэй татвар төлөгчийн банкан дахь мөнгөн хөрөнгөөс хураах тухай битүүмжлэх мэдэгдэх хуудсыг татварын албаны даргаар батлуулан харилцагч банканд хүргүүлэх;
  • 63.1.2.энэ хуулийн 63.1.1-д заасан битүүмжлэх мэдэгдэх хуудсанд өртэй татвар төлөгчийн нэр, татвар төлөгчийн дугаар, битүүмжилсэн мөнгөн хөрөнгийг шилжүүлбэл зохих банкны нэр, дансны дугаар, харилцагч банкны нэр, хаяг, татварын өр хураах үндэслэл, татварын өрийн дүн, зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоох тухай заах;
  • 63.1.3.битүүмжлэх мэдэгдэх хуудас хүлээн авсан даруйд банк битүүмжлэх мэдэгдэх хуудсанд заасан дансанд өртэй татвар төлөгчийн нэг буюу түүнээс дээш дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс татварын өрийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн шилжүүлэх;
  • 63.1.4.банкан дахь мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөгдөх шүүхийн шийдвэрээр төлөх үүрэг бүхий авлагыг хамруулсан бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, тухайн данснаас татварын өрийг битүүмжлэх мэдэгдэх хуудсанд заасан дансанд шилжүүлэх.

Харин өрөө төлсөн тохиолдолд төлсөн цаг, минут, секунтээс дансыг нь нээх зарчмаар ажилладаг аж.

МАН 2016 оноос хойш засагласан. Татвар төлөгчид болон, татвар төлөлтийн мөнгөн дүн хэрхэн өсөж ирснийг дээр хүснэгтээр тодорхой харуулсан. Ердөө есхөн жилийн хугацаанд 15 их наядаар өсжээ. Төлж чадахгүй тохиолдолд жижиг, том гэлтгүй дансыг нь хааж битүүмжилж байгаад өрөө авдаг зэрлэг капитализм ажиллуулж байна. Татвар төлдөг, татвар үрдэг гэсэн хоёрхон хэсэгт ангилж ч болохоор болж. Хувь иргэн дээр ч, ажил олгогч хувийн хэвшлүүд дээр ч татварын өндөр ачаалал ирж, эцэст нь туйлдаж буй дүр зурагтай. Болохгүй, бүтэхгүй байгааг нийгмийн бүр давхаргууд илэрхийлж байна. Иймд, Засгийн газар татварын багц хууль өөрчлөхөөр зэхэж, түүндээ баахан шинэчлэл хийхээр амлалтууд гаргаж шидэв.


Татварын дарамт ба данс хааж буй механик зохицуулалтын талаар УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийлэв.


Хоосорсон төрийн сангаас төрийн албан хаагчдынхаа цалинг дөнгөн данган тавьж, бусад тэтгэмжүүдээ өгөхгүй байгаа талаар өмнөх өдөр нь дараах байдлаар хөндсөн.


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
38 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ тоонуудыг харахаар жирийн ажил хийж цалин авдаг бид л бүх ачааг үүрээд байгаа юм шиг санагдаад байна татвар төлөх ёстойгоо ойлгож байгаа ч ингэж туйлдтал шахах нь зөв үү бодогдоод толгой эргэж байна

Зочин
Зочин

Засаг татварын багц хууль өөрчилнө гэж ярихаас цаашгүй бодит амьдрал дээр одоо л өөрчлөлт хэрэгтэй байна иргэд тэсэх хязгаартай шүү

Зочин
Зочин

ene amlaltnuud ni songuuliin umnu l sonsogddog daraa ni alga boldog bolhoor itgeh hun mash tsuuhen bolson bna

Зочин
Зочин

Татвар төлдөг хүмүүсээ ингэж шахаад байвал маргааш нь татвар төлөх хүнгүй болно гэдгийг ойлгоосой зугтаах биш хамтарч гарц хаймаар байна

Зочин
Зочин

ard irged aj ahuin negjuud 2 iig hoorond ni taltsuulj bolohgui bugd neg zavind suuj bgaa shuu dee ene bol niigmiin niit asuudal

Зочин
Зочин

Би татвараас зугтаагаагүй зөвхөн амьжиргаагаа залгуулах гэж л зүтгэж байна гэтэл төр намайг гэмт хэрэгтэн шиг харж байгаад гомдол төрдөг

Зочин
Зочин

ene dandaa haadag arga ni hamgiin amariin shiidver baih toroo uhaantai bodlogo heregjuuleesei

Зочин
Зочин

bi huuhduudee ajil hiij tatvaraa tuldug hun boloh heregtei gej surgah gej boddog ch odoogiin baidliig harhaar eruul sistem bish yum shig

Зочин
Зочин

ААН дансаа хаалгахаар зээлээ төлж чадахгүй гинжин урвал явагдаж байгааг бодлого тодорхойлогчид харахгүй байна

Зочин
Зочин

ene bol zovhon mungunii asuudal bish itgel aldagdaj bgaa ni hamgiin ayultai

Зочин
Зочин

Татвар төлөлт өссөн гэж бахархахаас илүү тэр мөнгө иргэдэд яаж эргэж очиж байна вэ гэдгээ тайлбарламаар байна

Зочин
Зочин

bi tatvar tuluhuu bolino gej heleegui zugeer l ene daramtiig bagasgaj ogoosoi gej husch bna

Зочин
Зочин

Жирийн хүмүүсийн дунд бухимдал дээд цэгтээ хүрч байна нэг л оч оч үсрэхэд дэлбэрэхэд ойр байгаа юм шиг мэдрэмж төрдөг

Зочин
Зочин

ene baidal udaan urgeljilvel huniig huuli durem hundleh bish harin zailah setgel turuulne

Зочин
Зочин

Төр татварын өрөө авахын тулд ийм бүдүүлэг арга хэрэглэхээсээ өмнө хэлэлцээ ойлголцол хийх боломж хаймаар байна

Зочин
Зочин

bi huviaraa neg delguur ajluuldag odоо bol haahuu yaahuu gedeg deer l irchihsen bna

Зочин
Зочин

Эдийн засаг хүнд байгааг бүгд мэдэж байгаа гэтэл бодлого нь эсрэгээрээ улам чангарч байгаад гайхаж байна

Зочин
Зочин

ene humuusiig zovoohoo bolij bodit heregjuulelt hiigeesei gej l helmeer bna

Зочин
Зочин

Татвар төлөгчид бол дайсан биш хамтрагч гэдгийг ойлгомоор байна хамтын хүчээр л улс урагшилна

Зочин
Зочин

bi toroo hundelj tatvaraa tulj irsen odoo harin tor nadad itgehgui bgaa yum shig sanagdaj bna

Зочин
Зочин

Иймэрхүү хатуу арга хэмжээ эцэстээ далд эдийн засгийг л тэлэх вий дээ ил тод байлгах бодлого хаачив

Хариу
Хариу

Татвараа төлөөд явбал хэн ч данс хаахгүй л дээ. Хариуцлагатай, зохион байгуулалттай байж татвараа тайлагнаж чадсан бол татвараа төлчих хэрэгтэй л дээ. Орлого олсон л бол татвар тооцогдоно, түүнийг төлнө гэдгийг ямар ч захирал ойлгож байгаа. Би мэдээгүй, ойлгоогүй гэх тайлбар хийх нь зохисгүй. Манай татварыг бага, өндөр гэж маргаж болно. Мэтгэлцэж зөв шийд, гаргалгаа олох ёстой. Гэхдээ нэгэнт ийм хуультай гэдгийг мэдсээр байж үйл ажиллагаа явуулсан л бол татвараа тооцож явах нь эрүүл саруул ухаантай захирлын заавал хийх ёстой ажил мөн шүү дээ. Дансаа хаалгасны дараа мэдэн будилаад байх хэрэггүй.

Хариу
Хариу

Харин УИХ-ын гишүүд гэнэт гарч ирээд "данс хаах нь буруу" гэж тайлбар хийх нь утгагүй зүйл. Хууль санаачлаад, данс хаах ёсгүй гэсэн хуулийн зохицуулалт оруулах нь бүрэн эрхэнд нь байсан, одоо ч байгаа асуудал. Өмнө нь юу ч хийгээгүй сууж сууж байснаа гэнэт гарч ирээд буруу зөрүү юм яриад байх нь зохимжгүй. Ажлаа хийгээгүйгээ хүлээн зөршөөрч байгаа хэрэг.

Zochin
Zochin

Danh Nymbakteri ger bulees neheerei, ih hulgai hiisen Hentii zolbin booluud

tatvaraa sain nemeerei
tatvaraa sain nemeerei

dansiig nam haah estoi shuu.tatvaraa tulchihuud ulsiig hohirolgui bolgo !

Зочин
Зочин

МОНГОЛ улсад БҮХ ХҮН ТАГНУУЛЫН АЛБААР ШАЛГУУЛАХ ЁСТОЙ ЭНЭЗАРЧИМ АЛДАГДСАНААР ТӨР ХУЛГАЙЧААР ДҮҮРЭЭД БАЙНА

Зочин
Зочин

tatvar tuldug hun bol buruutai yum shig handaad baih yum aj ahuin negjuud dandaa nuuhgui amidrah gej zutgej bgaa shuu dee dandaa dangaa haagaad baival yaj ajil hiih yum be

Зочин
Зочин

Жижиг бизнес эрхэлдэг хүнд энэ данс хаадаг систем чинь бараг л цаазын ял шиг тусаж байна өнөө маргаашийн орлогоороо татвараа нөхнө гэсэн найдлагыг нь таслаад хаячихдаг нь үнэхээр хэтэрхий

хүннү
хүннү
Reply to  Зочин

Зөв шүү.

Зочин
Зочин

ene bol neg l hunii asuudal bish bugd adilhan l daramtand orson bgaa shuu dee tor ooroo beltgehgui bj bidnees bugdiig shaagaad bgaag oilgohgui bna

Зочин
Зочин

Төр өөрөө мөнгөө зөв зарцуулж чадахгүй байж дандаа татвар төлөгчдийг буруутгаад байх нь шударга санагдахгүй байна том төслүүд дээр алдагдлаа ярьдаггүй мөртлөө жижиг ААН дээр л хатуу

Зочин
Зочин

bi huviaraa ajil hiideg hun tatvaraa tuldug yostoi gej boddog ch ene hemjeend hursen ni arai l bish sanagdaj bna neg l udur dandaa haagdana geed aimar amidarch bna

Зочин
Зочин

Ажил олгогчид дарамтад орохоороо хамгийн түрүүнд ажилчдаа цөөлж эхэлдэг тэгэхээр эцсийн хохирогч нь энгийн иргэд л болж үлдэж байна даа

Зочин
Зочин

ene system chini ajil hiij bgaa hunii esreg ajillah yum shig l sanagdaad baih yum tatvar tuluh huseltei hun ch gants alham ch uldehgui boltol shaah ni buruutai

Зочин
Зочин

УИХ дээр сууж байгаа хүмүүсийн цалин цагтаа орж байхад хувийн хэвшлийнхэн ингэж зовж байгааг бодохоор үнэхээр бухимдал төрж байна нэг талдаа л бодлого яваад байх шиг

Зочин
Зочин

tatvar tuluhgui bol geed dandaa ailaad baival hun yaj ajil hiij uragshlah yum be tur ardiinhaa tald ajillah yostoi bolhoos esreg ni bish

Зочин
Зочин

Ажил олгогчид дарамтад орохоороо хамгийн түрүүнд ажилчдаа цөөлж эхэлдэг тэгэхээр эцсийн хохирогч нь энгийн иргэд л болж үлдэж байна даа

Зочин
Зочин

ene system chini ajil hiij bgaa hunii esreg ajillah yum shig l sanagdaad baih yum tatvar tuluh huseltei hun ch gants alham ch uldehgui boltol shaah ni buruutai

Холбоотой мэдээ

Back to top button