Чадлын дутагдал гэж юу вэ
Эргэн сануулахад, 2024-2025 оны өвөл нийслэлд цахилгаан эрчим хүчний өвөлжилтийн бэлтгэл хангагдсан байсан ч нийслэлийн 13 байршилд мөн л цахилгаан эрчим хүч тасарч, хязгаарлалт хийхэд хүрсэн юм.
Эрчим хүчний дутагдлаас үүдэн хийсэн уг хязгаарлалтад нийслэл тэр аяараа өртөж байсан билээ.
2023 оны өвөл салбарын сайд Б.Чойжилсүрэн мөн л нийт 6 аймаг 150 суманд өдөрт гурван цаг цахилгааны хязгаарлалт хийхээр болсныг танилцуулж байв. Өөрөөр хэлбэл сүүлийн жилүүдэд ийн нийслэлийн болоод улсын цахилгаан эрчим хүч чадлын дутагдалд орсоор ирсэн гэсэн үг.
Улсын нийт эрчим хүчний хэрэглээний зонхилох хэсгийг ахуйн хэрэглээ эзэлдэг бөгөөд энэ нь өвлийн ид хүйтний үед оргил ачааллыг бий болгодог байна. Үндсэндээ өдөр бүр хамгийн их ачаалалтай үе нь 17-21 цагт цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 20-30 хувиар нэмэгддэг.
Уг нь өвлийн ид ачааллыг угтаж улсын эрчим хүчний салбарын суурилагдсан хүчин чадлыг 200 орчим мВт-аар нэмэгдүүлдэг ч оргил үед энэ хэмжээнээс багадаа 70-80 мВт-аар ачаалал хэтэрч, чадлын дутагдалд ордог.
Эрчим хүчний чадлын дутагдал гэдэг нь улсын цахилгаан, эрчим хүчний хэрэглээний ачааллын үед шаардлагатай цахилгаан дулааны бүрэн чадлыг хангаж чадахгүй байх нөхцлийг хэлдэг. Өөрөөр хэлбэл цахилгаан, дулаан үйлдвэрлэх боломжит чадал болон бодит хэрэгцээ давхцах үед чадлын дутагдал үүсдэг аж.
Хэрвээ нэгэнт чадлын дутагдалд орсон бол цахилгааны хязгаарлалт хийх, ингэхдээ аль болох урьдчилан мэдэгдэх байдлаар хязгаарлалт хийхээс аргагүйд хүрдэг байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гоё тайлбараар яах вэ! Хамгийн гол нь өдий хугацаанд яг юу хийсэн юм бэ, энэ новш чинь! Хүүхний өвөр хэсэн, улсын мөнгийг баруун солгойгүй цацаж ой тэмдэглэж шоудсанаар өөр ямар бүтээл байгаа юм бэ? Тог хязгаарлана гэдэг асууда-лтай анх нийслэлчүүд энэ новш сайд болсон үеэс л танилцсан шүү дээ.
Дарга нарын хармаанд орсон мөнгийг чадлын дутагдал гэнэ