Н.Учралын УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг чуулганы 101 гишүүнээс 81 нь дэмжлээ
Н.Учралын УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг ТББХ дэмжиж, чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Улмаар чуулганы 101 гишүүнээс 81 нь дэмжлээ.
Чуулганы үеэр сөрөг хүчний намын гишүүдийн зүгээс асуулт асууж, үг хэллээ. Энэ үеэр УИХ-ын дарга Н.Учрал "Хэдий богино хугацаа ч гэсэн парламентын дархлааг бэхжүүлэх, үйл ажиллагааг дэвшилтэд технологийг ашиглах шилжилтүүдэд анхаарч, ахиц гаргалаа. Таван нам, эвслээс бүрдсэн парламентын дарга бол төвч байр суурьтай, олон талын оролцоог хангаж, эрүүл ухаалаг мэтгэлцээнийг өрнүүлэх бололцоог хангах нь эрхэм чухал үүрэг. Үүнд санаачилгатай ажиллахыг хичээсэн. Сөрөг хүчний шаардлагыг манай нам эрүүлээр хүлээн авч ярилцаж, улстөрийн шийдвэрээ гаргасан" хэмээсэн юм.
Шууд дамжуулалт үзэх холбоос:
Холбоотой агуулгаар бичсэн нийтлэлийг дараах линкээс унших боломжтой
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.