УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

У.Хүрэлсүхгүй, урвалтгүйгээр туулах Н.Учралын зовлон одоо эхэллээ

"Тийм ээ, би 1980 оных" хэмээсээр Л.Оюун-Эрдэнэ 41 насандаа МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд болж байв. Харин Н.Учрал 39 насандаа эл хоёр суудлыг зэрэг атгалаа. Ингэхдээ УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга хийж үзчихээд шүү дээ. Баяртай сайхан хувь хүний намтрын зузаатгал юм.

Авчиг Н.Учралын намтрын энэ зузаатгал хэр удаан бөгөөд ямархан нэр хүндтэй үргэлжлэх вэ гэдэг жинхэнэ шандас сорьсон хүлээлт болох нь тодорхой.

Тэр 2015 онд У.Хүрэлсүхийн туслахаас ажлын гараагаа эхэлсэн. Ердөө 11 жилийн дотор УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр тус бүр гурван удаа сонгогдож, томилогдож ажиллажээ. НАМЗХ-ны холбооны Ерөнхийлөгчийг 2019 онд авч байсан залуу зургаан жилийн дараа МАН-ын дарга болж, зэрэгцүүлээд УИХ-ын даргын суудалд ирсэн юм. Н.Учрал УИХ-ын даргын суудлаас ердөө дөрвөн сарын дараа Ерөнхий сайдын өрөөнд заларчихлаа.

Хэтийдсэн хурдтай гүйлтийн зам дээр тэр У.Хүрэлсүхээр дэмжүүлсэн нь ч асар их. Өөрөө хичээн зүтгэсэн нь ч илтэд өндөр юм. Ерөнхийдөө Н.Учрал өндөр албан тушаалд хүрэхийн тулд,

  • Яаж ч урваж болдгийг ЗГХЭГ-ын даргаар нь ажиллаж байхдаа Л.Оюун-Эрдэнийн танхимыг унагаалцсан кэйсээрээ,
  • Г.Занданшатарт "Би таныг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ" гэж амлалт өгөөд, намынх нь даргыг авсныхаа дараа Ерөнхий сайдын суудлыг нь эзэлчхэж буй үйлдлээрээ харуулчихлаа.

Сүүлийн хоёр он дамнуулаад л биччихэж буй түүний энэ замыг У.Хүрэлсүх төрийн тэргүүний хувиар өнгөлөн зассан нь үнэн. Гэсэн ч өөрийнх нь хичээсэн жин У.Хүрэлсүхийн өргөлтөөс давжээ. Ийм л махруу хүн Н.Учралын дотор байна. Бас 1980 оныхон дунд байдаг ажил олгогчдоо хэтийдсэн үнэнч байдаг хандлагыг тэр "өөртөө үнэнч" аминч үзлээр Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар дээр хийсэн тоглолтоороо эвдэж үзүүллээ. Үеэсээ бас ч гэж түрүүлж яваагийн үлгэрлэл л дээ энэ, ёжлож хэлэхэд.

Одоо харин Н.Учрал хэн нэгнээр түшүүлж, аль нэгнээс нь урваад л болчихдог замаар алхахгүй. Тэр олон ачааг жигд, тэгш хэмээр үүрэхдээ аль нэг талыг нь жаахан ихдүүлэхэд л хазайсан талд нь бөөн хүч ирж татсаар байгаад унагах зам дээр ганцаар гарч ирлээ. Яг л "Гарьд магнай" киноны Далайцэрэн шиг хоёр талдаа хүнд ачаа тэгнэж үүрээд, даваа өөд өгсөхдөө хөл дүүжлэх ганц унаатай болохын төлөө гүрийдэг шиг.

Н.Учрал 2028 онд намаа УИХ-ын сонгуульд удирдаж орохын төлөө бүх жингээ тааруулж ганцаар үүрэх хэцүү зам дээр гарч ирсэн нь энэ.

Засгийн газраа бүрдүүлэхээс эхлээд л түүний зовлон эхэлнэ. Тэр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Засгийн газраа удирдаж, улмаар МАН угшилтай төрийн тэргүүнтэй болж байж 2028 он руу алхана. Ингэхийн тулд өнөөгийн Засгийн газраа АН-тай нийлж байгуулаад, УИХ-ын даргыг ч сөрөг хүчиндээ өгөх. Яамдад хангалттай томилгоог АН-д хийх эрхийг нь нээж өгөх шаардлага үүсэв. Ингэхдээ бүр АН-ын дотоод фракц бүрд жигд хуваарилж, хэнийг ч ялгахгүй барьж байж, сөрөг хүчин дотор цөөнх үүсгэхгүй байх дээр ажиллах шаардлага тулгарлаа. АН-ыг тултал угжингаа тэдний сөрөг хүчний өнгийг жаал бүдгэрүүлээд, Ерөнхийлөгчийн сонгуульд ялах тактик байж болно.

2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялахгүй л бол Н.Учралаар 2028 онд удирдуулахгүй байхаа МАН дэндүү сайн мэднэ ээ.

АН-ыг аргалах гэж ядах атал нөгөө талд зэрэгцээд Ц.Нямдоржийн хэлсэнчлэн "МАН доторх цөөнх" гэж нэг аюулын харанга дэлдэнэ. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар АН-ыг түлхсээр Н.Учралыг ялалтын индэрт гаргуулчихлаа. Үүний гол зорилго ерөөсөө л Н.Учралын улс төрийн замыг богиносгох биш гэж үү.

Эдийн засаг асар хүндэрч байгаа энэ үед Н.Учрал АН-аас гадна нам дахь цөөнхтэйгээ учраа үл олбоос ирэх намар л Засгийн газрыг унагахаар олон нийт, жижиг намууд, сөрөг хүчний суйлсан хэдтэйгээ Л.Оюун-Эрдэнэ дахиад л босоод ирнэ.

Тэгэхээр Н.Учрал эдүгээ яг Г.Занданшатар шиг хэт Ерөнхийлөгчид түшиглэсэн, түүний үгээрх, ганцхан "Ерөнхийлөгч" гэх хамгаалалтын бүстэй Засгийн газар байгуулбал намартаа л огцрох, маш тодорхой түүхийг бичнэ гэсэн үг. Гэтэл тэр хүнээсээ зөрөх хүч одоо Н.Учралд бас юу сан билээ. Ядаж л адарч зугтах, тэрсэх хувь хүний зориг Н.Учралд одоогоор үгүй. Түүнд тэнэг муйхар Л.Оюун-Эрдэнийн зүрх байхгүй шүү дээ.

Гүйцэтгэх засаглал толгойлоод ирэхээрээ Ерөнхийлөгчийн институцтэйгээ хагаралдах зовлонгоо Н.Учрал хувь хүнээрээ үүрнэ гэдэг дэндүү хэцүү. Асар удаан ухаангүй байдлаас сэргэхдээ "Аав аа" гэж дуудсан хүнтэйгээ муудалцахаас өөр замгүй болдог институцыг тэр толгойлчихлоо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
38 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэт хурдан гарч ирсэн хүн тогтож үлдэх нь хамгийн хэцүү байдаг даа

Зочин
Зочин

Залуу хүн ийм хурдтай өснө гэдэг амаргүй даваа шүү, одоо жинхэнэ шалгуур нь эхэлж байна даа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Deerees n huviin surguuli togsson hun. ger horoolol dund, hodoo gazar bol neg jijighen jijighen " davhar baishin barichihaad deer n tomoor IH ZASAG IH SURGUULI gechihsen baidag haragdsan. Hezee tiim ih surguuli baisan ?

Зочин
Зочин

Хүрэлсүх гуай холхон байгаарай. Сда

Зочин
Зочин
Reply to  Зочин

ТИМОНЫГ ХАРИАН ГАРГАЖ ӨГӨӨД БАЙГААН БИШҮҮ. ЭНЭ ГӨЛӨГ ДУУ БОЛ ДУУЛЧИХ БХ

Зочин
Зочин

Ер нь улс төрд ингэж хурдан өсөх нь эрсдэлтэй л байдаг

Зочин
Зочин

АН-тай эвсэх нь зөв үү буруу юу гэдэг их маргаан дагуулах байх даа

Зочин
Зочин

Хэт нэг талдаа түшиглэвэл удахгүй л ганхана даа

Зочин
Зочин

Хэт нэг талдаа түшиглэвэл удахгүй л ганхана даа

Зочин
Зочин

Оюун-Эрдэнэ шиг гудажинд жагсаж үхэх үү сэхэх үү гэдгээ шууд үзчихдэг тэмцэгч биш, Амарбаясгалан шиг сонгууль удирдан буцалж үзээгүй Тимон бол дан татаасаар өндөрт хүрсэн, бөөрөнхий зантай, явган зальтай хүн тул нэг их галтай ажил гараас нь гарахгүй биз, тийм хүмүүс өөртөө дайсангүй, муу нэр зүүхгүй тал алдахгүй тэгс гээд л яваад байдаг даа

Зочин
Зочин

ene bol zugeer neg alban tushaal bish shuu, buh tal ruugaa tatsan daramt ih baina

Зочин
Зочин

odoo l hen ni hen be gedeg ni haragdana daa

Зочин
Зочин

ene bol zugeer neg togloom bish, aldaa gargaval shuud unana

Зочин
Зочин

ard irgeded l heregtei shiidver gargaj chadah uu gedeg l chuhal

Зочин
Зочин

Uchral yamar shiidver gargah ni mash ih huleelttei bn

Зочин
Зочин

ene bol ehlel l yum daa, tsaashaa yaj avch yavah ni chuhal

Muugii
Muugii

Yaj hurdtai garj irsen teren shigee busaddaa Tugjilduulj burmusun unah ni tsag hugatsaanii l asuudal. Ardchilsan nam Erunhiilugchtei bolj Sukh huu namaa avch Uchiral gui bye bye my love bye bolno doo

Зочин
Зочин

Карeр нь хэт эрт хурдтай оргилд хүрсэн хүмүүс мөх л эрт огцом карeeр нь дуусдаг юм даа. Баярцогт Сайханбилэг нар 23 насандаа төр барилцаад зогсолтгүй төрийн өндөр албанд суусан ч эр хүний ид нас боллх 40, 50 насандаа гэрт суусаар одоо тэтгэвэр нь болчихлоо

Зочин
Зочин

Энд нэг хип хопчин Монголыг удирдаад л, тэнд нэг рэппeр Нeпалыг удирдаад л

Зочин
Зочин

сайн даа ч гараагүй.ах нар нь авилга хээл хахууль .идэж завшсанаа далдлах гэж жүжиг тавиад бна даа.одоо ард иргэдийнхээ мөнгийг идэж завшчихаад гэмт хэрэгтэн болчихсон байж хэлмэгдсэн гээд хэнэгч үгүй яриад байгаа ичих нүүргүй албатууд бна даа.Монгол маань хэзээ төр нь төр шиг,албан тушаалтнууд эх орон,ард түмнийхээ төлөө ажиллах юм бол доо.хэзүү л бна.

Зочин
Зочин

Цаад Учрал чинь тэгж Оюук шиг Хүүкийн өөдөөс салаавч өгч чадахгүй ээ. Жинхэнэ гутал үнсэгч шүү дээ

Зочин
Зочин

2028 оны сонгуулиар МАН-д санал өгөх хүн гарахгүй байх даа.

Зочин
Зочин

Тэнэг муйхар оюунэрдэнэ гэнэ. Нээрээ л хэнтийн 3 тэнэгийн сонгодог дүр дээ. Одоо 2 дахь гуравдах тэнэгүүд монгол орныг удирдах юм уу даа

Мөнхөө
Мөнхөө

Одоо кран өргөгч яаж ажиллахаас их шалтгаалах болно доо

Зочин
Зочин

Учралын засаг богино настай энэ суудлаа өгөхдөө гэцүү дээ нам нь дотроо олон хуваагдсан лаларын нам шүү.Оюунаа Амка 2 хүчтэй хэвээрээ байна.

Za zailaa
Za zailaa

Улаа хамгаалагч гөлөг Тимон!! Чиний эрин үед дээр муу муухайн тэнхлэгийнхэн айхтар муухай өндөр авч байна. Удахгүй ойрын ирээдүйд Путлер, Ким жон ун нар үхэж үүр гэгээрэх болно оо!!!

Тэтгэвэрийн
Тэтгэвэрийн

Идэх. Хоолоо. Авч. Барахгүй удаж. Байна. Намын. Дарга. Одоо. Иргэдээ. Эхлээд. Идэх. Хоолыгавч. Идэх. Болгож. Үз. Мал. Чинь. Төрийн. Мэдэлд. Байдаг. Бол. Авч. Идэх. Боломжтой. Болго. Чадахгүй. Бол. Бүү. Гарга. Дотооддоо. Хангаж. Барахгүй. Бол. Гаргаад. Яах вэ

Зочин
Зочин

ТӨРСӨН ААВ НЬ ХҮҮК ХАХА ЭЛЭГ ЭЛЭГ

Зочин
Зочин

Заримдаа Өндөр настан хэрэггүй гэх..Заримдаа залуу нас хэрэггүй гэх..блолтой...Хүн ер нь хэдэн насандаа..Хүний тоонд дүйцэж ажил алба хаших болж бнаа...Нийгэм.ҮХ.д16-18 нас гэсэн шүү дээ..МАГТААД БНА УУ МАТААД УЧРАЛЫГ ХОВНЫ ХУТГУУР БИЧЭЭЧ..

улстөрч
улстөрч

яаж ч бодсон туршлага ман их дутна шүү, Хүүкийн зааврыг хэт дагавал улам хурдан унана, муу хорт могойнууд тойрон эргэлдэж энэ ондоо онхолдох магадлал их шүү болгоомжтойхон байгаарай...

Зочин
Зочин

Хүрэлсүхгүйгээр юугч шийдэж чадахгүй утсан хүүхэлдэй

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Баяны тэнэг хүү яанадаа

Зочин
Зочин

Оюун Эрдэнэ МАН -д Засаглах эрхийг ард олноос авч өгөөд хулгай хар үйлтнүүдийн хуйвалдаанаар хөөгдсөн. Шударга ёс, энэрэнгүй үйлтэй Иргэдийн дунд эерэг , өндөр нэр хүндтэй ЕРӨНХИЙ САЙД Одоо ч үгүйлдэг

Зочин
Зочин

Uchrald odoo uneheer hetsuu ue irlee, demjleggui bol udahgui unah vii

Зочин
Зочин

Нэг хүний нуруунд хэт их ачаа үүрүүлчих шиг санагдаж байна

Зочин
Зочин

Одоо харин жинхэнэ чадвар, туршлага нь шалгагдана

Зочин
Зочин

15 давхрын хиамчин авгай худлаа юм сараачаад. Данхын чинь дэргэд ээж аав нь тодорхой, өссөн орчин нь эрүүл, хэлтэй устай, орлого бизнес нь тодорхой, нуруу туруутай хэлсэнээ хийдэг залуу. Чиний Данх эргүү дагз

Холбоотой мэдээ

Back to top button