Улс төрийн мэдээ

Нийслэлийн хуваагдал өндрийг авч НИТХ-ын даргаа огцруулахаар зүтгэж эхэллээ

НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичгийг санаачилж улмаар гарын үсэг цуглуулж эхэлжээ.

А.Баяр нь 2024 оны 10- сарын 14-ний өдрийн НИТХ-аар 86.7 хувийн санал авч НИТХ-ын даргаар сонгогдсон юм.

Улмаар Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг эсэргүүцсэн байр суурьтай НИТХ-ын төлөөлөгч болон дарга нарт шахалт үзүүлсэн гэх асуудал ард нь хөвөрч эхлээд байна. Нөгөөтээгүүр А.Баяр нь ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангийн удирдлага дор ажиллаж байсан гэдэг үндэслэлээр түүнийг огцруулах бичгийг ийн идэвхжүүлж, гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл ч бий.

Саяхан Хангарьд ордны гадна Х.Нямбаатарт шаардлага хүргүүлэхээр нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэд жагссаны ард Э.Бат-Амгаланг бий хэмээн хотын дарга хэлж, тэдний дунд гал авалцсан.

Эл үйл явдлын дараагаар Баянзүрх дүүргийн МАН-ын бүлгийн дарга, болон ИТХ-ын төлөөлөгч, даргаар ажиллаж байсан А.Баярыг НИТХ-ын даргаас нь буулгах сонирхол өндрийг авч ийн нийслэл хуваагдаж эхлэв бололтой.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Их хурлын тогтоолтой ажлыг нийслэл эсэргүүцээд яахав дээ

Зочин
Зочин

Энэ нүүрс зөөдөг байсан хужааг огцруул. Бат-Амгалантайгаа хамт зайл

Зочин
Зочин

Арай үгүй байлгүй дээ Баяр дарга зөндөө олрн ажлын хийж чадаж байгаа дарга нийслэл ер шүүмжлүүлсэн ч олон ажлын ард гарах гэж хичээж байгаа хамт олон

Холбоотой мэдээ

Back to top button