НИЙГЭМНийгэм мэдээ

Уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд, ойрын хоногуудад нутгийн зүүн хэсгээр салхитай, хуурайшилт ихтэй байгааг анхааруулж байна.

2026 оны 04-р сарын 23-ны 20 цагаас 04-р сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус дулаан, бусад нутгаар -3...+2 градус дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +7...+12 градус, Хангайн нурууны өвөр бэл, Эг, Үүр, Орхон голын сав газар, говийн бүс нутгаар +19...+24 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор +23...+28 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө +16...+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө +16...+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +13...+15 градус дулаан байна.         

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button