Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим хэсгээр хур тунадас орно
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ, ойрын хоногуудад нутгийн зүүн хэсгээр салхитай байна.
2026 оны 04-р сарын 24-ний 20 цагаас 04-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, Увс нуурын хотгор болон Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын хөндий, Дорнодын тал нутгаар -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +9...+14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +11...+13 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +11...+13 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0...+2 градус, өдөртөө +10...+12 градус дулаан байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.