НИЙГЭМНийгэм мэдээ

Шатрын улсын аваргын хагас шигшээ шатны тоглолтууд болно

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

09:00 цагт:  УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

11:30 цагт: “Хархорум хотыг гадаадын иргэдэд худалдах эсэх” асуудлаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 29-нийг хүртэл Д.Сүхбаатарын талбайд болно.

Монгол Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээний хагас шигшээ шат Тусгаар тогтнолын ордонд болно.

“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа, Төв цэнгэлдэх хүрээлэн, Барилгачдын талбай, Жуковын талбай, Налайх дүүрэг, “Соёлын төв ордон”-ы талбайд 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулна.

Үзэсгэлэн:

Зураач Л.Амарсанаагийн “FIFTY” уран бүтээлийн үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна.

МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт” галерейд 5 дугаар сарын 16-ныг хүртэл гарна.

“Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд 5 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

  • Австралийн Мельбурн хотноо жендерийн тэгш байдлын асуудлаарх “Women Deliver 2026” олон улсын бага хурал энэ сарын 30-ныг хүртэл болно.
  • ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа үүссэний 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн 5 дугаар сарын 28-ныг хүртэл гарна.
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.

Орон нутагт:

Архангай аймгийн "Ара арена" спортын ордонд “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Дэвсэн бүжье-2” олон талт уралдаан болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button