Нийгмийн

С.Одонтуяа: Ю.Цэдэнбал, А.Филатова нарыг цагаатгуулахаар шүүхэд хандана

Өнөөдөр /2020.08.27/ УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг цагаатгуулах тухай асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Мэдээллийн үеэр тэрбээр:

“Иргэд Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг цагаатгасан гэж боддог ч үнэндээ өнөөдрийг хүртэл хууль ёсны дагуу цагаатгаагүй, хууль шүүхээр үнэнийг тогтоогоогүй явна. Тиймээс эдгээр хүмүүсийг цагаатгаж, шударга үнэнийг тогтооно гэдэгт итгэлтэй байна. Энэ нь төр хэлмэгдсэн иргэдээсээ уучлал гуйж байгаа хэрэг. Тиймээс бид энэ асуудалд онцгой анхаарал хандуулна” гэв.

Өнөөдрийн байдлаар улс төрийн хилс хэрэгт 31314 хүн хэлмэгдэж хожим шүүхээр цагаатгагдсан байна. 

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Одонтуяа яг зөв. Сайхан аав ээжээрээ бол МАН-д л байх ёстой. Тэгэхдээ өөрийн бодол өөрт зөв

Зочин
Зочин

МАН нь хөдлөхгүй бол О гишүүн үзээд байхаасдаа

Зочин
Зочин

Эд хогшлыг нь бүгдийг нь хураасан гэсэн. Тэр нь үрэн таран хийгдсэн юм болов уу? Аль эсвэл улсад хураалгасан хэвээрээ байгаа юм болов уу?

Зочин
Зочин

УИХ-ын дэд дарга Цагаатгах комиссын дарга байдаг. Шинэ ажлаа аваад маш зөв ажлыг эхлүүлж байна. амжилт хүсье

иргэн
иргэн

ямарч Шалтгаангүйгээр Хэлмэгдүүлж Цол тэмдэг Гавьяа шагналын нь Хураасан тухайн үеийн анхны Ерөнхийлөгч П,Очирбатыг Шүүхэд өгч Хууль хяналтын байгууллагаар шалгуулах хэрэгтэй, Хүн Хэлмэгдүүлнэ гэдэг Хуулинд харш

Зочин
Зочин

Ардчилсан нам тухайн уед мон ч их суржигнэж байсан дап Одоо нэг юм нуглээ наминчлах нь

зочин
зочин
Reply to  Зочин

яг тийм дарханы -2 нэхий дээл, ном хурааж авсан гэсэн. Дэлхийн шившиг

харамсалтай
харамсалтай

өөр хийх ажил алга уу?

Зочин
Зочин

Энэ АН яг яах гээд бнаа

Зочин
Зочин

Энд үлдээгээд явсан эд хогшлыг нь хүртэл ганц ил захидал үлдээлгү бүгдийг нь хурааж авсан гэж сониноос уншиж байсан. Тэр нь хэний гараар ороод арилсан юм бол доо.

Зочин
Зочин

Цэдэнбал ба түүний тойрон хүрээлэгч нар тусгай хангамж эдэллээ гээд л бөөн шүүмжлэл болоод байгаагүй билүү. Одоо өөрсөдтэйгөө харьцуулаад эрх биш ойлгосон юм байлгүй.

зочинзочин
зочинзочин

Үүнийг хөөцөлдөх хүн нь энэ мөн үү Юм юм руу ...

М.Төмөрбаатар
М.Төмөрбаатар

Цэдэнбал гуайг харааж муулах хэрэггүй.Бурхан шүтээн мэт өргөмжлөх ч хэрэггүй.Энэ авгай зүгээр л нэг хэсэг хүнд таалагдах арга саам хайж, хийх юм аа олж ядаж байна.Өнгөрсөн дурсамж дурдатгал сэргээж олон нийтийг үймүүлэхээ боль.

Зочин
Зочин

ЭНЭ АВГАЙД ЯМАР ПАДЛИЙ БАЙНА.ХУДЛАА ПОПОРЧ ОЧКОВ ТАТАХ ГЭЭД ЯДЧИХ ЮМ.

Холбоотой мэдээ

Back to top button