Нийгмийн

15 настай охин галт тэрэгний өмнүүр гүйж, хүнд бэртжээ

Өчигдөр /2020.09.21/ Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэр, “Төмөр замын 407-р километрийн 10-р зуутад буюу Дүнжингарав худалдааны төвийн призерийн орчим галт тэргэнд эмэгтэй хүн дайрагдсан байна” хэмээх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Урьдчилсан шалгалтаар 15 настай эмэгтэй А нь сэлгээний 4147-р галт тэрэгний урдуур гүйн дайрагдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Өдгөө охиныг ГССҮТ-д хүргэн, эмчилгээ хийж буй аж. Хэргийг өдгөө Төмөр зам дахь цагдаагийн газар шалгаж байна. Энэ тухай эрүүл мэндийн байгууллагаас тодруулахад:

“Галт тэргэнд мөргүүлсэн гэх эмэгтэйн биеийг үзэхэд, биедээ битүү гэмтэл авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Үзлэг хийхэд ухаан алдсан, гэхдээ амьсгаатай, амин үзүүлэлт хэвийн байсан. Нарийн зүйлсийг шинжилгээгээр тогтоогдоно” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button