Д.Нямхүү: Хонконгоос ирсэн эмэгтэйн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам болон Улсын онцгой комиссын Шуурхай штаб хамтран коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн үеэр:
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
“Сүүлийн хоёр өдөрт 1405 хүнд шинжилгээ хийснээс нэг хүний давтан шинжилгээний сорьцод коронавирус илэрлээ. 53 настай эмэгтэй есдүгээр сарын 17-нд Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 313. Үүнээс 302 хүн эдгэрсэн бөгөөд 97 хувийн эдгэрэлттэй байна. ХӨСҮТ-д одоогоор 11 хүн коронавирусийн улмаас эмчлэгдэж байгаа буй 9 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.
Бусад шинжилгээг дэлгэрэнгүй танилцуулахад:
- Есдүгээр сарын 8-ны өдөр Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ,
- Есдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 186 хүний шинжилгээ,
- Есдүгээр сарын 4-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 207 хүний давтан шинжилгээ,
- Сайн дураар шинжилгээ өгсөн 99 хүний сорьц,
- Тандалтын зорилгоор цуглуулсан 8 сорьц,
- Дорноговь аймагт тусгаарлах ажиглах байран байсан 236 хүний давтан шинжилгээ,
- Дорно аймагт тусгаарлагдсан 31 хүн
- Орхон аймагт тусгаарлагдсан 34 хүн
- Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 79 хүн
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ,
- Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 140 хүн болон үүрэг гүйцэтгэсэн 38 эмч ажилчдын шинжилгээ,
- Алтанбулагийн боомтоор орж ирсэн 44 жолоочийн шинжилгээ тус тус хийгджээ.
О.ЭНЭРЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.