Нийгмийн
Арилжааны банкууд ипотекийн зээлд 144.8 тэрбумыг олгожээ
Монголбанкнаас ипотекийн зээлийн хөтөлбөрийг дахин санхүүжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор 2020 оны наймдугаар сарын эцсийн байдлаар нийт 144.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2057 иргэнд олгожээ.
Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 71.7 тэрбум төгрөг, банкнуудын өөрийн эх үүсвэрээс 73.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Монголбанк ипотекийн санхүүжилтийг энэ он дуустал олгоно.
Харин санхүүжилтээ цааш үргэлжлүүлэх эсэх нь хууль, эрх зүйн орчноос шалтгаална гэж мэдээлсэн ажээ.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2019.2020 on zeel ugsun bank ban uu.buh bank l zogsooson geed baisan sht ee.yaj haaguur olgood baisan yum bol.zaaval tanil tal ariin haalgtai baij avdag zeel yum uu.