Нийгмийн

17 настай хүүхэд зогсоол дахь автомашин хулгайлж байсныг илрүүлжээ

Сүүлийн үед иргэдийн автомашин ихээр алдагдах болжээ. Тухайлбал, өнгөрөгч амралтын өдрүүдэд Баянзүрх дүүрэгт ижилхэн маркийн хоёр автомашин хулгайд алдагдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн зургаа болон тавдугаар хорооны нутаг дэвсгэрт зогсоолд байршуулсан “Тoyota ist” маркийн цагаан өнгийн адилхан хоёр автомашин хулгайд алдагджээ. Шалгалтаар дээрх автомашинууд нь иргэн Б болон Г-ийн эзэмшлийн автомашин болох нь тогтоогдож, 17 настай, эрэгтэй Т хулгайлсныг илрүүлжээ.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
mongol
mongol

Хэ хэ 17 настай хүүхэд хулгайчийг илрүүлсэн юм болов уу гэж бодоод уншсан нь 17 настай Хулгайч болж таарлаа.

Холбоотой мэдээ

Back to top button