Нийгмийн

Ц.Насанбат: Ч.Сайханбилэгийг шилжүүлж авахаар холбогдох байгууллагуудад хандсан

Улсын Ерөнхий прокурорын газраас өнөөдөр /2020.10.07/ 2020 оны гуравдугаар улирлын хяналтын ажил, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт холбогдох хэрэг, түүнийг интерполоор эрэн сурвалжлах ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар сэтгүүлчид асуулаа.

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжлах ажиллагааг мөрдөх байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд үргэлжлүүлэн явагдаж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлж авах талаар холбогдох байгууллагуудад хандсан” хэмээх хариултыг өглөө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Баасансүрэн
Баасансүрэн

Харь гарагруу л явчихаж чадахгүйгээс хойш зугтаагаад хаа хүрхэв

зочин
зочин

Сайханбилэгээ хэдхэн төгрөгийн материал хуссан хүүхдүүдэд 10 жилийн ял өгөөд, хэдэн тэр бумаар нь хуссан та хэдэд 2 жилийн нээлттэй дэглэмд байлгахаар урамшуулж байгаа ш дээ ... санаа зовох юу байна хүрээд ирээ. Дараа нь сэтгэл амар, ял эдэлсэн нэртэй өөрийгөө цайруулаад чөлөөтэй бужигнуулах боломжтой.

иргэд
иргэд

Нэр нь зохиогүй гоёдож ахадсан тэр НОВШБИЛЭГ-ийг даруйхан олж ирж хариуцлага тооцоосой,хүний муу үзэх гээгүй асуудлыг үнэн зөвөөр шийдэх нь хэн алиндаа хэрэгтэй биздээ.

Зочин
Зочин

Манай хуулийнхан бүтэхгүй ээ. Интерпол ч гэх шиг. Элбэгдоржийг Интерполоор хайгаад сүр болоод л байсан. Өнөөдөх нь өөрөө хүрээд ирсэн чинь дээр доргүй таг чиг болдог гэ байгаа. Хөгийн гэх үү Хогийн гэх үү гэг иймэрхүү л Хууль хүчний газартай улс даа манайх.

Холбоотой мэдээ

Back to top button