Э.Дөлгөөн: “Happy flowers” компани биднийг 25 сая төгрөг нэхсэн, хүүхдээ өөрсдөө гэмтээсэн зэргээр гүтгэсэн

“Positive Mongolia” пэйжийн үүсгэн байгуулагч Э.Дөлгөөн, Э.Түвшинбаяр нар “Happy flowers” компанийн Э.Ууганцэцэг, хүүхэд асрах “Happy Flowers” төвийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийн эхэнд :
“Happy Flowers” компанийн захирал Ууганцэцэг гэдэг хувь хүний нэр төрд халдах, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг газрын бизнест нь халдах, хүүхэд асардаг эмэгтэйчүүдэд халдах гээгүй юм. Бид цэвэр тус компанитай холбоотой иргэдийн санал хүсэлт, гомдлын дагуу энэ хэвлэлийн бага хурлыг зарлаж байна. Тэгэхээр энэ бол зөвхөн нэг хүний, нэг айлын асуудал биш 45 иргэдийн санал гомдол, тэдний ар гэрийн 100 гаруй хүний санал, хүсэлт багтаж байна.
Бид сүүлийн хэдэн жилийн турш Швед улсад үйлчилгээний салбарт олон жил ажилласан. Хүмүүс биднийг гэр бүлийн влог хөдөлдөг гэж боддог. Гэвч бид “Positive Mongolia” пэйж хуудас, сайтаараа 7 төрлийн контент бэлтгэж, ажилчдаа цалинжуулдаг, улсад татвар төлдөг байгууллага юм. Бид анх “Happy flower” компаниар үйлчлүүлж эхлэхэд эхний асрагч охин маань маш сайн байсан ч, хувийн шалтгааны улмаас ажлаасаа гарч, дараа дараагийн охидууд ирж ажилласан. Ингээд энэ хугацаанд тухайн компанитай холбоотой зөрчлүүд анзаарагдаж эхэлснээр удаа дараа тэвчиж, хүүхдийг маань гэмтээсний дараа бид анх мэдээлэл хийсэн. Гэтэл тус компани биднийг хүүхдээ өөрсдөө гэмтээсэн, тэр бүү хэл биднийг 25 сая төгрөгийг нэхэмжилсэн зэргээр гүтгэлээ. Түүнчлэн манай гэрт ажиллаж байсан охид өнөөг хүртэл цалингаа авч чадаагүй, өөр олон эхчүүд хохирсон байна” гэв.
Г.УЯНГА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
мангар авгай өөрөө хүүхдээ хараач дээ хүнээр хүүхэд харуулна гэж юу бахйав дээ
dut
Энэ хоёрын ажил гэж юу байдаг юм. Хоёр тэнэг хөлдүү. Одоо боль боль
mongolian poison жүжигчин гарууд уйлан дуулаж жүжиглэж бн
Zuw bich sugaa