УЛС ТӨР
Хот хоорондын хөдөлгөөний хязгаарлалт энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ

Өнөөдрөөс эхлэн Улаанбаатарт Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байна.
Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөмжийг үндэслээд арванхоёрдугаар сарын 24-нийг хүртэл хот хоорондын хөдөлгөөн одоогийнх шигээ байх аж.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос дур мэдэн гарч, орохгүй. Халдварын голомтгүй аймгаас ирж байгаа хүмүүс асуумж бөглөөд орно. Харин халдварын голомттой газраас ирж байгаа хүмүүс түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгч байж орж ирэх горим энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.