УЛС ТӨР
АН дүрмийн өөрчлөлтөө Дээд шүүхэд хүргүүлжээ
Ардчилсан намын X их хурал өнгөрсөн баасан гаригт цахимаар явагдаж, Үндсэн дүрэмдээ оруулсан нэмэлт өөрчлөлтийг баталсан. Тэгвэл энэхүү шинэчилсэн дүрмээ өнөөдөр Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлжээ.
Үндсэн дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр баталгаажих ёстой юм. Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүх бүртгэсний дараа нь намын даргаа тодруулах юм.
Шинэ дүрэмдээ намын даргын сонгуулийг хоёр үе шаттайгаар явуулахаар тусгасан. Тодруулбал, намын даргад нэр дэвших хүмүүсээс хоёрыг нь Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхоор үлдээж, намын их хурлаар сонгоно гэсэн заалт оруулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МЭӨ нам гэвэл таарнаа та муу �####� нар 30н жил тоглолоо одоо болноо үхлээ шдээ.