Нийгмийн

"Өдөрт 84 мянган ам.доллар чингэлэг тээврийн түрээсэнд өгч байна"

“Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ундармаа болон удирдах зөвлөлийн гишүүд Монгол Улсын импортын ачаа тээврийн цаг үеийн нөхцөл байдал, Улаанбаатар дахь чингэлгийн бөөгнөрөл, нэмэлт зардлын талаар мэдээлэл хийв.

Тээвэрчдийн төлөөлөл "Ачаанаас суларсан хоосон чингэлгүүд буцах нь хүндрэл үүсгэж, улмаар өдөрт 2-3  ачаатай галт тэрэг хүлээн авч, Хятадын тал руу 1-2 хоосон чингэлгийг буцааж байгаа. Үүний зөрүү дээр чингэлэг овоорч, буцахгүйгээр хуримтлагдаж байна. Хуримтлагдсан хоосон чингэлгүүдийг буцаах чиглэлээр яаралтай арга хэмжээ авч өгөхийг Засгийн газраас шаардаж байна” гэлээ.

Мөн өдөрт 84 мянган ам.доллар, долоо хоногт 600 мянган ам.доллар, хоёр долоо хоногт 1 сая 800 мянган ам.долларыг чингэлэг тээврийн түрээсэнд өгч, үр ашиггүй зардал гардаг. Энэ зардлыг бууруулахын тулд Улаанбаатар төмөр зам, Засгийн газрын зүгээс Хятадын төмөр замтай ярилцаад хоосон чингэлгүүдийг хүлээж авах галт тэрэгний тоог нэмэгдүүлэх шаардлага хүргүүлсэн. Мөн ачаатай ирж байгаа галт тэрэг, хоосон буцаж буй чингэлгийн тоог дүйцүүлэх хэрэгтэй. Ингэснээр Улаанбаатар төмөр замын воган эргэлтийн хугацааг бууруулах, тээврийг тасралтгүй зохион байгуулж Улаанбаатар дахь терминалын ачааллыг багасгана. Улаанбаатарт цугларсан чингэлгүүдийг буцаах арга хэмжээ авахгүй бол иргэд  ачаагаа авч чадахгүй." байна гэсэн юм.

Ж.Даваадулам

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button