Нийгмийн

М.Оюунчимэг гишүүн ээжүүдийг "битгий улс төржөөрэй" гэж хэлээд ХӨӨГДӨВ

Өнөөдөр /2022.06.08/ 13.00 цагаас эхлэн Төрийн ордны хоёр хаалгыг хааж хамгаалалт гарчээ. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ тэвэрсэн эцэг эхчүүд төрийн ордонд орж Ерөнхий сайдтай уулзах хүсэлт гарган Төрийн ордны хаалгаар орохыг завдсан.
Энэ үед төрийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн дуудаж ордны орох гарах хаалгуудыг хааж, хамгаалалтад авчээ. 

Ингэснээр төрийн ордноос хэн ч орох болон гарах боломжгүй нөхцөл байдал үүслээ. Төрийн ордны хаалганы өмнө сууж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өвчин намдаах эм, тарианы үйлчилгээ нь дуусан хүүхдүүд уйлалдсан дүр зурагтай байна.

Улмаар ээжүүд дээр ЭМЯ-ны сайд С.Энхболд ирж "хүргүүлсэн шаардлагыг хүлээж авсан баасан гарагт эцэг эхчүүдийг хүлээж авч шаардлагад хариу өгнө. Тайван бай" хэмээв.

Харин УИХ-ын гишүүн, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ирж ээжүүдийг “Та нар битгий улс төржөөрэй” хэмээн хэлж, хөөгдөв.

С.СУВДАНСОНДОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

тэнэгээ гайхуулна энэ авгай

Зочин
Зочин

Эргүү авгай

Zochin
Zochin

M#l p###a uuruu iim huuhedtei bolooroi

Ахмад
Ахмад

Оюунчимэг шуналтай , тэнэг авгай ТВ-ийн мэдээгээ уншиж байвал таарна , сонгогчид нь эргүүлэн татаач ээ энэ эргүү авгайг ! ! !

Зочин51
Зочин51

erguu dagz

Зочин
Зочин

Энэ балай авгайг төрөөс хурдан зайлахсан. Өвчтэй хүүхдээ тэврээд орох газраа олж ядаж яваа эмэгтэй яаж улс төр хийдэг юм бол. Эргүү Оюунчимэг ингэж яваад УИХ ын гишүүн болсон юм уу. Эргүү авгай өөрөө улс төрөө хийж явна. Оюунчимэг чи эмэгтэй хүн мөн бол ингэж болохгүй.

Зочин
Зочин

М.Оюунчимэг, С.Энхболд мэтийн чадваргүй, айж ичихээ мэддэггүй, өвчтэй ядарсан хүнийг өрөвдөх сэтгэлгүй муу муухай зүйлийг сэтгэл нь өвдөхгүй хийж чадах хүмүүс л ингээд тэнэгтээд явж байна даа. С.Энхболдын Баянгол эрүүл мэндийн нэгдэл дээр аваачиж тавьсан хувийнх нь компьютер томографийн аппарат дээр ийм ядарсан хүмүүс харуулж мөнгө нь С.Энхболдын ээж Кумагийн данс руу орж байдаг. Ийм заваан аргаар олсон мөнгөөр авсан хоол хоолойгоор нь яаж давдаг байнаа.

Холбоотой мэдээ

Back to top button