
NBA-ийн 2022-2023 оны улирлын тоглолтууд эхэлсэн. Тэгвэл өнөөдөр “Лос Анжелес Лэйкерс”, “Портлэнд Трэйл Блэйзерс” багийн эсрэг тоглож 106:104 харьцаагаар хожигдлоо.
Уг тоглолтод “Портлэнд Трэйл Блэйзерс” багаас Дамиан Лиллард 41 оноо авч багаа чирэв.

Харин “Лос Анжелес Лэйкерс” багаас Леброн Жэймс 31 оноо, 8 самбар, 8 оновчтой дамжуулалт өгсөн бол Энтони Дэвис 22 оноо, 10 самбар, 6 хаалт хийсэн ч баг нь харамсалтайгаар хожигдлоо.
“Лос Анжелес Лэйкерс” улирлыг 0-3 гэсэн маш муу ажилттайгаар эхлүүлж байна. Ямартай ч тус багийн хоёр лидрийн хувьд хийх ёстой зүйлээ бүрэн гаргаж тоглож байна гэхэд хилсдэхгүй. Харин тэдний хожигдлын шалтгаан тааруу сэлгээ, тааруу шидэлт болж таарч байх шиг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.