“Иргэд нохойгоо салхилуулахдаа зориулалтын саванд бие засуулах боломжтой”

Иргэд нохойгоо салхилуулахдаа зориулалтын газар байхгүйн улмаас гудамж талбайд хамаагүй бие засуулах тохиолдол ир гардаг. Ингэснээр оршин суугчид хоорондоо зөрчилдөх тохиолдол их бий. Иймд "Blue Sky" хотхоны оршин суугчид нохойны зориулалтын хогийн савыг гар доорх материалаар хийж, хотхон дундаа байрлуулжээ.
Тус хотхоны оршин суугчид: Манай хотхонд 20 гаруй оршин суугч тэжээвэр амьтантай. Оршин суугчид өмнө нохойгоо салхилуулахдаа хаа сайгүй ялгадсыг нь хаях тохиолдол их гарч байсан. Хүүхдүүд гадаа тоглож байгаад санамсаргүй гар хүрэх эсвэл хурц үнэрээс эхлээд үл ойлголцох, санал зөрчилдөх тохиолдол их байсан. Бид тэжээвэр амьтадтай оршин суугчдад мянга шаардлага тавиад нэмэргүй байсан. Тийм болохоор нөхцөлийг нь бүрдүүлээд араас нь шаардлага тавих хэрэгтэй юм байна гэж бодсон. Цаашлаад оршин суугчид нийлээд нохойны зориулалтын хогийн савтай болъё гэж санаачлаад бүгд зөвшөөрсөн. Энэ хогийн савыг худалдаж аваагүй өөрсдөө гарын доорх материалаа ашиглаад хийчихсэн. Оршин суугчид нохойгоо салхилуулахдаа зориулалтын саванд бие засуулах боломжтой боллоо.
Ингэснээр нохой, муурны асран хамгаалагч эзэн ч санаа зовох зүйлгүй болно. Оршин суугчид ч гэсэн эрүүл ахуйн аюулгүй байдалд санаа амар болох үндэс бий болж байгаа юм" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадаадынхан бол нохой нь хүндэрвэл гялгар уут гаргаж ирээд л шууд авч байлээ. Амьтан тэжээвэл бүх л т�##�аар амьтандаа үйлчлэх хэрэгтэй. Бу�####�д саад болохгүй байх чух�##�. Чиний амьтан ч бу�####�д саад болохгүй вбайх.