Нийгмийн
		
	
	
"Амгалан дулааны станцын шугамд сэлгэн залгалтын засварын ажил хийж байна"

"Амгалан дулааны станц" ТӨХК-д гэмтэл гарч, зарим хэсэгт хэрэглээний халуун усыг тасалсан байна.
Энэ талаар "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-иас тодрууллаа.
"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК "Амгалан дулааны станц" ТӨХК-ийн шугамд гэмтэл гарсан тул тэг зогсолт хийсэн.
"Амгалан дулааны станц" нь хотын зүүн бүсийн айл өрх, аж ахуйн нэгжүүд буюу 50 мянган айлын орон сууцыг дулаанаар хангах эх үүсвэр. Тус бүсийн 13, 14, 15, 16-р хорооллын дулааныг тодорхой хугацаагаар хаагаад байна.
Сэлгэн залгалтын засварын ажил хийгдэж байгаа учраас хэрэглээний халуун усыг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан байна. Засвар дууссаны дараа иргэдэд нэгдсэн журмаар мэдэгдэнэ" гэсэн мэдээллийг өглөө.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Xan uuld yamarch xamaagui baixad 19-d xaluun us tasalchixsan. Jinxene durakuud. Xaluun usaa xeviin bolgooch.