Нийгэм мэдээ

Өнөөдөр бүх зүйлийг хүлээн зөвшөөрсөн "ОК" үг үүссэн өдөр

Өнөөдөр ОК хэмээх үг үүссэн өдөр аж. Хүн бүрийн хэлэх дуртай ОК хэллэг 1939 оны энэ өдөр гарч ирсэнд тооцогддог. Зарим эх сурвалжаар Бостон хотын Morning Post сонинд “all correct” гэсэн буруу бичигдсэн үгийн шог товчлолоос ОК гарч ирсэн гэдэг.

Нью-Йоркийн дипломатууд тэд өөрсдийн клубт The Democratic OK Club (ОК гэдэг нь тэр үеийн Ерөнхийлөгч Мартин ван Бюрены төрсөн Old Kinderhook гэх газрын товчлол) гэх нэр өгснөөс ОК үүсэлтэй гэж маргадаг. Үүнээс сарын дараа энэ хувилбарыг баталсан мэтээр Нью-Йоркийн сонинд энэ үгийн өнөөгийн утгыг илэрхийлсэн “Бүх зүйлыг О.К гэж та үзэхгүй байна уу?” гэсэн хэллэгийг хэвлэсэн байлаа. Энүүхэндээ гэхэд уг товчлолын талаар олон хувилбар хэлэгдэж байлаа. Грекчүүд ч энд оролцон “ola kala” гэх манай үг “бүх зүйл сайн” гэсэн утгатай гэж байв. Латинаар бичигчид ч “omnia correcta” гэдэг үгийг товчлол гэж зүтгэжээ. Финууд ч хоцролгүй “зав” гэх утгыг илэрхийлдэг oikea гэсэн үгээ хэлээд авсан байна. “Аux quais” гэж хэлэх дуртай франц усан цэргийнхэн энд оролцох гэтэл тэр үг нь “усан онгоцныхоо зогсоол хуу” гэсэн утгатай байв. Зарим гаитичууд манай “Aux Cayes” боомт сайн ром дарстай гэдэг. Германчууд хүртэл эндээс хоцорсонгүй. Америкийн иргэний дайны үеэр тэд “Ерөнхий командлал”-аа Oberkommando гэдэг байсны товчлол бол О.К гэж зүтгэнэ. Үүнийг судлахаар улайрч байсан  хүмүүс Ерөнхийлөгч Эндрю Жексон бичиг үсэг муутайгаас “oll korrekt” гэж бичснээс тэр товчлолыг үүсэлтэй гэв. Жексоны талынхан бол тэр хайртай товчлолыг “okeh” гэх индиан үгнээс авсан гэдэг. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button