Нийгэм мэдээ

“Хүүхдийн тоглоомын талбай болон хөшөө дурсгал, сургууль цэцэрлэгийн гадна орчныг угааж цэвэрлэнэ“

Хаврын улиралд цас хайлж, гадна зам талбайн шавар шавхай ихэсч байна. Хотын дарга Х.Нямбаатар гадаа агаарын температур нэмэх градуст хүрэхээр бүх нийтийн цэвэрлэгээ ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Тус мэдээллийн хүрээнд нийслэлийн хот тохижилтын газрын мэргэжил С.Уянга бидэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр, “ Он гарснаас хойш нийслэл даяар хоёр дахь удаагийн их цэвэрлэгээ 2024 оны дөрөвдүгээр сарын 01 буюу өнөөдрөөс эхлээд хоёр долоо хоногийн хугацаанд Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайг зад угаах ажил эхлэхээр байна.

Тус ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил хашаа, талбайд хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх зэрэг ажлыг хийнэ.

Мөн гэрлийн шонг угаах, наасан зарлал наалтыг нь хуулах, нийтийн эзэмшлийн эд хогшил, хөшөө дурсгал, хогийн сав, сандал, хайс, хашлагыг цэвэрлэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаяг, хаягийн байгууламжуудыг угаах, өнгийг нь сэргээх зэрэг чиглэлээр хаврын их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна.

Цэвэрлэгээ нийслэлийн 9 дүүрэгт 14 хоног үргэлжилнэ. Энэ долоо хоногт нийтийн тээврийн автобуснуудыг дотор, гаднагүй угааж цэвэрлэнэ.

Мөн их дээд болон ЕБС, цэцэрлэгийн гадна орчныг угааж цэвэрлэнэ. Мөн нийтийн байгууламжуудыг эвдэж сүйтгэх, ил задгай бие засах, хогоо хаях үзэгдэл хэвийн болсон тул иргэдийг соён гэгээрүүлэх ажлууд хийгдэнэ.

Бид бүх дүүргийн ЗДТГ, харьяа шатны байгууллагууд, хороод, аж ахуйн нэгж, байгууллагууд, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг өргөнөөр оролцож, гадна орчныхоо 50 метр хүртэлх зам, талбай, орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, барилгын хана, үүд, цонх, хаяг, самбар, гадна талбайг угааж цэвэрлэн, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхийг уриалж мэдэгдэх хуудас хүргүүлсэн байгаа. Гэхдээ зарим дүүргүүдийн хувьд гуравдугаар сарын сүүлээр их цэвэрлэгээгээ хийчихсэн байсан. Ямартай ч энэ цэвэрлэгээ бол маш том хэмжээний өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдах гэж байна” хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Байрныхаа хүүхдийн тоглоомын т�##�байг гарч угаадаг
Ер энэ сөх наанаа нээм чух�##� юм ярьж дарга нэрээр өөртөө ц�##�ин авсан хүмүүс байхын үйлчлэгч аваад ц�##�ин өгөхгүй орон сууцны сөх үүдийг арай өөр ажилуулмаар байнө

Холбоотой мэдээ

Back to top button