Нийгэм мэдээ

Хоёр настай хүүхэд зодсон эмэгтэй өмнө нь суманд багшилж байжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянгол дүүргийн 309-р цэцэрлэгийн багш нар 2 настай хүүхдүүдийг 2-3 цаг хүлэх, улмаар зодож, дарангуйлал үзүүлж байсан бичлэг олны бухимдлыг төрүүлээд буй. Тус цэцэрлэгийн туслах багш өмнө нь сумын цэцэрлэгт багшаар ажиллаж байсан бөгөөд хотод ирээд удаагүй аж.

Бид дээрх асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, “Одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй хэргийг шалгаж байна. Тус цэцэрлэгийн тухайд удаа дараа хүүхэд хүчирхийлсэн үйлдэл гарсан. Тухай бүрт нь сануулга өгч, ажлаас нь чөлөөлөр арга хэмжээ авч байсан. Энэ удаагийн үйлдэл нь илүү ноцтой байсан учраас багшлах эрхийг хасах зэрэг арга хэмжээ авна. Гэхдээ тодорхой асуудал шийдэгдэхэд нийтэд мэдээлнэ” гэлээ.

Тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Болортуяагийн хувьд ажлаа аваад дөнгөж сар болж байгаа. Өмнөх эрхлэгч нь мөн л хүүхэдтэй зүй бус харьцсан хэргээр ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа аж.

Өмнө нь тус цэцэрлэгт гэрээтээр соробан сампин зааж байсан багш хүүхдүүдийг яргалан зоддог байсан хэрэг мөн л олны анхаарлыг татаад байсан бол энэ удаад туслах багш нь хүүхдүүдийг зодож, танхайрах, хүүхдүүдтэй зүй бус харьцах тохиолдол гараад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АМЬДРАЛД СТРЕСС ХЭРЭГГҮЙ ГЭЖ БИ ХЭЛЭЭД БАЙГААШТ ЭНЭ АВГАЙГ ХАРАХАД НӨХӨР НЬ АРХИЧИН ЭСВЭЛ НӨХӨРГҮЙ БООВНЫ ДУТАГДАЛД ОРСОН НОХОЙ Ч ТООХООРГҮЙ АМИТАН БӨЛГӨӨ ЧИ МУУ ХӨӨШ НЯЛХ ҮРСИЙГ ХҮЛЖ БАГЛАЖ ЯРГАЛАЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ЧАМАЙГ БИ ЯРГАЛААД ӨГИЙ ЯАСАН ОВОО ЛА ВЭ ЧИ

Сонгогч
Сонгогч
Reply to  Зочин

Энэ авгайн нөхөр нь ЦАГДАА байх л доо !

Зочин
Зочин

Заваан яргачин гаж донтонгууд боловсролын байгууллагаас хол байгаач

Зочин
Зочин

эрүүгийн хэрэг хүлээлгэх хэрэгтэй

Зочин
Зочин

хүүхэд тарчлаах сэдэлтэй байх

Зочин
Зочин

Уйлдаг хүүхдийг �######�өн дээр нь улайж хорстол гарын мөр гаргаж зоддог ч бна өө .манай охин их хөдөлгөөнтэй буруу юм хийвэл өөрөө сайн дураар гараа өргөөд зогсдог буланд зогсдог зуршилтай болчихсон бсан.

Зочин
Зочин

Энэ авгайн зураг ил гарсан хэрнээ нөгөө цагдаа болон бусад улсуудын нүүр яагаад гарахгүй байна

Холбоотой мэдээ

Back to top button