Нийгэм мэдээ

Үйл явдал: Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч О.Батсүх мэдээлэл хийнэ

 Дөрөвдүгээр сарын 8-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

09.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: ЭМЯ, ЦХХХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” үндэсний зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Утас: 8911-9482, 8810-6115.

09.30-12.30 цагт: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд: ЕБС-ийн сургалтын хэрэглэгдэхүүний менежментийн цахим платформ “Үндэсний мэдээллийн сан” үүсгээд буйг “MLab” төслөөс БШУЯ-нд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.

09.30 цгт: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд: Окландын их сургуулийн профессор, системийн инженер Барбара Оаклийн “Learn like a Pro” номын нээлт болно. Утас: 9008-2998, 9906-1640.

10.00 цагт: УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Иргэдийн төлөөллөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг 100 хувь иргэдэд өмчлүүлэхийг уриалж мэдээлнэ.

12.00 цагт: Төрийн ордонд: Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хороо хуралдана.

11.00 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Иргэн Г.Ганжаргалын амь насыг хохироосон гэмт хэргийг яаралтай шийдвэрлүүлэх талаар төр, засагт хандаж байгаа талаар хэвлэлийн бага хурал болно.

11.30 цагт: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна: Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласантай холбогдуулан түүний өмгөөлөгч О.Батсүх мэдээлэл хийнэ. 

-ЕБС-иудын сурагчдын амрал дуусаж, IY улирлын хичээл эхэлнэ. 

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

гэмгүй хүнийг гүтгэсэн дээ Өнөрцэцэг тэр хөгшин бол ямарч буруугүй одоо хариуцлагаа дуугайхан хүлээгээд явж байвал өөрт нь дээр

Зочин
Зочин

busdiig shantaajilj edhorongiig ni avah geed eruugiin hereg uussen gej bichigdeed baisan daa

Зочин
Зочин

яаж мөрдөн байцаалтын нууцыг олдог байснаа тайлбарласан болов уу

Зочин
Зочин

тэр охиныг амиа алдахад өнөрцэцгийн оролцоо байсан болов уу юм гэдэг учиртай даа

Холбоотой мэдээ

Back to top button