Нийгэм мэдээ

309-р цэцэрлэг: Хүүхэд зодсон багшийг ажлаас чөлөөлсөн, камерынхаа тоог нэмнэ

Нийслэлийн Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн багш хүүхдүүдээ зодож байгаа дүрс бичлэг олон нийтэд ил болсон. Тухайн багш одоогоор ажлаасаа чөлөөлөгдөж, шат шатны байгууллагуудаар шалгуулж байгаа аж.

Бид энэ талаар 309 дүгээр цэцэрлэгийн холбогдогдох хүнээс тодруулахад "Бид одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Одоогоор тус багшид ёс зүй зөрчсөн үйлдэл гаргасан тул шат шатны байгууллагад шалгаад явж байгаа. Багшийг ажлаас чөлөөлж, дахин боловсролын байгууллагад ажиллуулахгүй хатуу арга хэмжээ авна. Нийслэлийн боловсролын газар болон цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Манай цэцэрлэг цаашид камерынхаа тоог нэмэхээр хэлэлцсэн" гэлээ.

Харин БШУЯ-ы сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2024.04.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ, "Сургууль, цэцэрлэгт бид Ёс зүйн зөвлөлийг байгуулсан. Өмнө нь энэ зөвлөл байдаггүй байсан. Энэ Ёс зүйн зөвлөлөөр ганцхан энэ багшийн асуудал биш тогтолцооны хувьд өөрчлөх ёстой. Төрийн өмчийн бүх сургуульд сэтгэлзүйч ажиллуулж байна. Цэцэрлэгт ч гэсэн сэтгэлзүйч ажиллуулах шаардлагатай. Ёс зүйн зөвлөл маш сайн ажиллах ёстой. Саяхан хүүхэд зодсон багшийн тухайд гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг. Одоо хуулийн байгууллага шалгаж байгаа юм билээ. Ер нь манай салбарт ийм ёс зүйгүй багш байж болохгүй" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ээж
Ээж
4 сар 12, 2024 08:47

Сайдаа сургууль, цэцэрлэгүүдийг эцэг, эхчүүд утсаараа хардаг камертай болгоод өгөөч. Хүүхдийн байгууллагууд энэ ажилд маш хойрго ханддаг, бараг эсэргүүцдэг. Дээрээсээ л хийхгүй бол энэ ажил хэзээ ч хийгдэхгүй. Камергүй бол хүчирхийлэл гарсаар л бна

Зочин
Зочин
4 сар 12, 2024 18:19

Юун ёсгүй вэ. Тэрнээс дээгүүр яригдах байлгүй. Гэмт хэргийн шинжтэй

Зочин
Зочин
4 сар 14, 2024 05:28

Захирлыг нь ажлаас чөлөөл

Холбоотой мэдээ

Back to top button