Ихэр даамчин Б.Анужин, Б.Мөнхжин нар Азийн аварга боллоо

Узбекистан Улсын Ташкент хотноо болсон 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн боллоо.
Тус Азийн аваргын насанд хүрэгчдийн ангилалд ихэр охид болох Б.Мөнхжин, Б.Анужин хоёр амжилттай оролцож 100 буудалт даамын үндсэн төрөлд алт, хүрэл медаль, рапид төрөлд мөн алт, хүрэл медаль авсан байна. Б.Мөнхжин даамын спортын оргил цол болох их мастер цол хүртсэн бол Б.Анужин ОУХМ цол хүртсэн байна.
Тэд багаасаа даамын спортоор хичээллэж, өсвөрийн аварга болон, цаашлаад улс, тив, дэлхийд цөөнгүй олон амжилт гаргасан аж.
Б.Анужин хоёр удаагийн өсвөрийн улсын аварга, Залуучуудын улсын аваргын мөнгө, 2016 оны Ази тивийн аварга, 2019 оны ДАШТ-ий мөнгө, УАШТ-ий насанд хүрэгчдийн төрөлд 2023 онд аварга болжээ.
Харин Б.Мөнхжин 2018 оны өсвөрийн улсын аварга, залуучуудын улсын аваргын мөнгө хүрэл, 2014, 2018 онд 14 настайдаа Ази тивийн аварга.
Саяхан болсон ДАШТ-нд тэргүүлж их мастер цол алтан медаль авч амжилтаа баталжээ. Охидын хүсэл сонирхол ижил төсөөтэй бөгөөд оюуны их спортод гаргах амжилтын зорилго ч мөн ижил юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
mongol buh bish uchraas humuus kontent bichsengui ouny tom amjilt gej ogt ujehgui guzeegee unjuulsan buhchuud gol anhaarald orshino