ЦЕГ: Түргэний тэргийг "Toyota Crown" машины жолооч мөргөсөн байж болзошгүй

Цагдаагийн байгууллагад 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 15 цаг 12 минутад “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Өлзийт хороолол явах замд зам тээврийн ослын улмаас хүн хавчуулагдсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бид энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн алба хаагчид зам тээврийн осол гарсан хэргийн газарт очиход Тоёота кровн, Хюндэй Бонго (яаралтай тусламжийн 103 машин), 2 том оврын авто машин зэрэг нийт 4 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байсан бөгөөд уг ослын улмаас яаралтай тусламжийн автомашины жолооч хавчуулагдаж, эмч гэмтсэн байв.
Урьдчилсан байдлаар Тоёота кровн маркийн тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж эсрэг урсгал сөрсний улмаас зам тээврийн осол гарсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
болзошгүй ч гэх шиг илт юм ойлгохгүй юу
Өлзийтийн замаа засахгүй бол энэ байтугай осол гарахаар байд�##�тай шүү.