"Гурван ажилтан эмнэлэгт хүргэгдсэн, үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ"

Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь шувууны аж ахуйн байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу зургаадугаар сарын 04-ний 04:52 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 14:20 минутын орчимд бүрэн унтраасан билээ.
Өндөгний үйлдвэрт гал гарсан шалтгаан, нөхцлийн талаар "Баян" өндөгний үйлдвэрийн холбогдох хүмүүсээс тодрууллаа. Тэрбээр, Өндөгний үйлдвэрийн гурван ажилтан эмнэлэгт хандаж, тусламж үйлчилгээ авсан. Үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Өөр бусад мэдээллийг өгөх боломжгүй. ЦЕГ-аас шалгалт хийсний дараагаар хохирлын хэмжээ болон шалтгаан нөхцөл гарна" гэсэн мэдээлэл өгсөн юм.
Тус үйлдвэр сэндвичэн 10 барилгатай. Үүний дөрөв нь буюу гурван тахиа үржүүлгийн байр, нэг оффисын байр галд бүрэн автсан гэх мэдээллийг ажилчдын зүгээс өглөө. Мөн тахианууд галд өртөөгүй, гал гармагц нүүлгэн шилжүүлсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сендвичин хавтан ч г�##�д ёстой нэг шатамхай эд юм байна дөө!
Daatgaltai bailgui dee
Лобби - импорт ха�##�т - өндөгний үнэ - хэл ам кк
Үнээ нэмсэнээс л болж бгаа юм шүү дээ. Ц�##�ингаа нэмээгүй л бсандаа. Бусад нь ч бас гстах биз