Нийгэм мэдээ

С.Санаасайн: 14 мянган хүн өрсөлдөж, 7 хувь нь тэнцдэг Тэнгисийн цэргийн академыг амжилттай дүүргэлээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн академид жил бүр 14 мянган хүн өрсөлдөж, ердөө 7 хувь нь л тэнцдэг бөгөөд С.Санаасайн Монголоос суралцаж буй анхны төгсөгч болж байна.

1794 онд суурь нь тавигдсан АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин дэлхийд хамгийн хүчирхэгт тооцогддог бөгөөд тус Цэргийн атташе Монгол Улсын Батлан Хамгаалах Их сургуультай хамтран 2012 оноос манай улсад дөрвөн жилийн тэтгэлэг, зэргийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.

Тэнгисийн цэргийн академийн 170 дахь удаагийн төгсөлт өнгөрөгч долоо хоногт болж, Монгол улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, батлан хамгаалахын атташе, хурандаа Э.Гансүх нар хүндэт зочноор уригдан оролцжээ.

Энэ жил тус академийг 725 эрэгтэй, 315 эмэгтэй нийт 1040 сонсогч, үүний дотор гадаадын 11 улсын 13 сонсогч төгсөж байгаа ажээ.

Үүний нэг нь Монгол улсаас анх удаа элсэн суралцсан сонсогч С.Санаасайн байлаа. С.Санаасайн Монголдоо "Сант" сургуулийг төгсөөд АНУ-ын Тэнгисийн цэргийн академи, манай Батлан хамгаалах их сургуультай хамтран 2012 оноос хэрэгжүүлж буй дөрвөн жилийн тэтгэлэгт шалгарч, 2020 онд академид элссэн байна.

Тэрбээр Монголдоо буцаж ирээд, Батлан хамгаалах яаманд таван жил ажиллах юм. АНУ-ын Тэнгисийн цэргийн академийн суурь 1794 онд тавигдаж, 1845 онд байгуулагдсан нь улсынхаа цэргийн академиудын анхдагч болсон билээ.

Түүний хувьд, “Тэнгисийн цэргийн академийн тухайд АНУ-ын түүхэнд хамгийн олон сансрын нисгэгчийг төгсгөж байсан. Бусдаас өөр хэцүү зүйл, зам сонгомоор санагдаад АНУ-ын Тэнгисийн цэргийн академид суралцах хүсэлтээ илгээж байсан юм. Тэтгэлгээр суралцаж байгаа учраас Монголдоо буцаж очоод Батлан хамгаалах яаманд таван жил ажиллах ёстой. Нэг ч төгрөг төлдөггүй. 

Удахгүй Монголдоо очно. Монголынхоо зэвсэгт хүчинд ажиллаж, АНУ-д суралцаж мэдсэн зүйлээ хуваалцана. Монгол Улс, АНУ-ын хамтарсан гэрээгээр би маш их хөрөнгө оруулалт авч байгаа. Тиймээс энэхүү ач тусыг Монголдоо очоод хариулахыг хичээнэ” гэж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Баяр хүргэе.

кккЗочин
кккЗочин

Хуурай зам, уулын цэрэг тусгай хүчний �##�ба хаасан бол дээр байждээ ш�##� д�##�ий сургуульд сурч за яахав усан флоттой болох ч юм билүү. Улаанбаатарт Сумяабузартай нийлээд усан тээвэр хөгжүүлж сайд нь болоорой

Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг

Сайн байна батлн хамга�##�ах яамыг одоо боловсон хүчнээр хангах цаг болсон

Иргэн
Иргэн

Хөөрхөн дэлдэн хүүд баяр хүргэе! МУ хөгжилд их хувь нэмэр оруулахыг хүсье

Холбоотой мэдээ

Back to top button