Healthy: Орчны бохирдлын судалгаагаар Монгол Улс сүүл мушгилаа

Орчны бохирдлын улмаас Дэлхийд жилд дунджаар 13 сая орчим хүн нас бардаг байна. Энэ нь дэлхийн нийт нас баралтын 25 хувийг эзэлдэг бөгөөд үүнээс долоон сая орчим нь агаарын бохирдолтой холбоотой нас баралт байдаг аж.
Жил бүрийн өдийд олон улсын "Healthy" байгууллагаас Ази, Европын 64 улсаас орчны бохирдлын судалгаа хийдэг. Энэ жилийн судалгаагаар манай улс сүүл мушгисан үзүүлэллтэй гарлаа. Тус судалгаанд Хятад, Солонгос, Япон, Швейд зэрэг 64 улс хамрагджээ.
Уг судалгаагаар хөрсний бохирдол, тоосжилт, амьдрах таатай орчин, нүүрстөрөгчийн исэл зэргийг харгалзан үзэж, үр дүнгээ гаргасан байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдол нь дулааны цахилгаан станц, автомашин, гэр хороолол болон бусад эх үүсвэрээс үүдэлтэй. Тодруулбал, дулааны цахилгаан станц 44.2, гэр хороолол 31, автомашин 16.1, бусад эх үүсвэр 8.7 хувийг бүрдүүлж байгаа юм. Үүнээс дулааны цахилгаан станцыг хасаад, үлдсэнийг нь 100 хувь гэж үзвэл, агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг бусад эх үүсвэр эзэлж байна. Агаарыг бохирдуулагч нь тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл зэрэг юм. Үүнээс хамгийн их буюу тоосонцрын 52.3, азотын давхар ислийн 63.2 хувийг автомашин, нүүрстөрөгчийн дутуу ислийн 64.1 хувь, хүхэрлэг хийн 71.7 хувийг гэр хороолол бүрдүүлж буй. Агаарын бохирдол нь амьсгалын замын өвчлөлийн 53, уушгины хавдрын 40, хүүхдийн амьсгалын замын өвчлөл 24 хувийг бүрдүүлж байна.
Хамгийн их бохирдолтой бүсэд 844,646 иргэн амьдарч байна. Энэ нь нийслэлийн нийт хүн амын нийт хүн амын 53 хувь юм.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
олон улсын мэргэжлийн байгууллагууд л бодит суд�##�гаа хийдэг. Үнэн шүү дээ,өвөл ,зун ч бохирдол-иргэд ч мэдэрч байна,Арга хэмжээ авдаггүй эрх мэдлийн төлөө ур�##�дацгааж байна.