Сонгуульд саналаа өгсөн залуусыг кофегоор дайлна

Сонгууль болоход 7 хоног үлдлээ. Монголчууд түүхэндээ байгаагүй УИХ-ын 126 гишүүнийг сонгох гэж буй чухал мөч. Гэтэл сүүлийн гурван удаагийн сонгуулийн ирц ердөө 6.3 хувийн өсөлттэй байжээ.
"Jack’s coffee” хамт олон энэ жил сонгуульдаа идэвхтэй оролцож "Өөрсдийнхөө ирээдүйг өөрсдөө шийдье" гэсэн уриалгыг гаргаж, “Нэг оролцоог нэг аяга кофегоор урамшуулах болсноо нийгмийн сүлжээнд нийтлээд буй. Ингэснээр залуус сонгуульдаа идэвхтэй оролцоод “Jack’s coffee”-ийн аль ч салбараар ороод аяга кофегоор дайлуулах боломжтой аж.
Мөн тус байгууллагын зүгээс өмнө нь Богд ууланд алхаж буй иргэд улнаас буух замдаа уут хог түүгээд хариуд нэг аяга кофе авах боломжтой “Нэг уут хог, Нэг аяга кофе” аян зарласан нь олон хүнд хүрч, байгаль орчиндоо багагүй хувь нэмрээ оруулсан билээ.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бүх coffee ны газрууд ингэх хэрэгтэй. Кофегоор үнэгүй дайлсан баярын өдөр гээд л ФБ аар