Энтертайнмент

Blackpink-ийн гишүүн Rose, Bruno Mars-тай хамтран дуу гаргана

БНСУ-ын алдарт "Blackpink"-ийн гишүүн Rose энэ оны 12 дугаар сарын 6-нд “Rosie” бие даасан цомгоо гаргах гэж буйгаа албан ёсоор мэдэгдээд буй. Тэгвэл өчигдөр /2024.10.16/ дуучин бүсгүй дэлхийн алдарт дуучин Bruno Mars-тай хамтран дуу гаргах болсноо олон нийтэд мэдэгдлээ.

Тэрбээр өөрийн албан ёсны инстаграм хаягаасаа дэлхийн супер од Бруно Марстай хамтдаа авхуулсан зургаа нийтэлжээ. Ингэхдээ уг зургийн доор дуучин Бруно Марс “Хөгжилтэй байлаа. Чи намайг үнсэх гэж оролдсоноо санаж байна уу? эвгүй байсан шүү гэж сэтгэгдэл бичсэн бол Дуучин Rose “Чамайг даа. Наад үгээ буцаа эсвэл би дуугаа цацахгүй шүү хэмээн хариулт үлдээсэн байна.

Дуучдын энэхүү харилцсан сэтгэгдэл шүтэн бишрэгчдийг нь хүлээлтэд хөтөлсөн байна. Тэд тун удахгүй шинэ дуугаар фенүүддээ бэлэг барих нь тодорхой болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button