УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээнээс НДШ авдаг хуулийг Т.Аюурсайхан өргөн барьж, энэ онд "амилжээ"

Хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл авдаг хуулийг хүчингүй болгохоор иргэдийн саналыг цуглуулж эхэлжээ.

Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.1.2-д "Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс"-өөс НДШ ногдуулах заалт бий.

Ийм заалт бүхий шинэлчилсэн найруулгыг Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд байхдаа 2023.01.09-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн байдаг. Улмаар 2023 оны долдугаар сарын 07-нд УИХ-аар баталж, 2024.01.01-нээс хэрэгжиж эхэлсэн.

Өдгөө "Үндэсний эвсэл"-ийнхэн хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээнээс НДШ авдаг хуулийг хүчингүй болгохоор олон нийтийн саналыг цуглуулж эхэлжээ. 100,000 хүн гарын үсэг зурвал УИХ-аар оруулах боломж бүрдэнэ.

Тус заалтыг хүчингүй болгож, зөвхөн байнгын ажлын байр буюу Хөдөлмөрийн хуулийн дагуу олгогдож байгаа цалингаас авдаг болгон өөрчлөх гэж буй юм байна. 

Хэрэв тус хуулийг өөрчлөх саналд гарын үсэг зурах бол ЭНД дарна уу.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм хууль гарсаныг мэдээгүй юм бна. Ямар хэрэггүй юм санаачилсан гишүүн бэ? Хүчингүй болгох нь зөв.

Зочин
Зочин

Ард түмэн буюу масс мэдээгүй ээ ямар айхтар гишүүд вэ

Зочин
Зочин

угаасаа л авдаг байсан шдээ

Last edited 1 Он Өмнө by Зочин
Зочин
Зочин

Энэ ялтан хууль батлуулах эрхтэй юмуу

Зочин
Зочин

Муу хүний БААС гээд ойлгочихоочээ

Зочин
Зочин

Huchengui boloh ni zuw shuu

Зочин
Зочин

Анх удаа сонсож бн. Яг хууль гарсныг мэдсэн хувь хүн боллн аан хэрэгжүүлжээ. Хууль зөрчөөгүй харин бөөн мөншө хэмнэжээ тухайн хувь хүн ба аан

Hen negen
Hen negen

Sonsooguil yum bna uulan ingeed toglood surchixwal xar bor ajil xiij bgaa irgeded xeregtei yumdaa Undesnii ewsel ingej ulairan dairch baixiig bodxod unen bololtoi ingej shimtgel awax n gants nomtoibayrt ch bish busad aj axiin bvgded ashiggui bgaaldaa (irgeded xeregteimdaa)

Зочин
Зочин

Балаг нь дуусахгүй юмаа

Зочин
Зочин

25 жил төлсөн нас нь болоогүй хүнийг нэг хараач

Зочин
Зочин

Зөв, энэ маш маргаан даруулсан асуудал бсан.

Зочин
Зочин

Гай нь дуусдаггүй хүний тэнэг үйлдэл юмдаа.

Зочин
Зочин

Сонсоогүй юм бна ийм хууль батлах суудаг гишүүдийг яана даа.Цуцлах нь зөв шал хэрэггүй амьдралд нэмэргүй юм хийжээ

zochin
zochin

Хөлсний ажил хийж бгаа хүн мөнгөө бүтнээр л авахыг бодийш дээ малнуунуудаа 1 өдөр хөлсний ажил хийгээд ндш төлөх шаардлага байдгийн муу

zochin
zochin

Хувийн хэвшлүүд чинь хуулийн дагуу байхгүй л байхгүй юү

Иргэн
Иргэн

Энэ хүн шорондоо орох ёстой санаачилсан хуулиуд нь амьлах ёсгүй!!!!!

Гантулга иргэн
Гантулга иргэн

Энэ нөхөр чинь шоронд хатаагдааггүй билүү,таминь ээ? Арай зүүдэлж байгаа биш байгаа даа.
Гишүүдийг eр нь бол сонгогдсон нутагт нь байлгах хуулийн нэмэлт өөрчлөлт оруулья. Жилдээ нэг хоёр удаа л өөрсдийнхөө зардлаар ирж онцгой шардлага бүхий Их хуралдаа суудаг байх хэрэгтэй байна.
Өдөр бүх хуралдаад нийслэлийн иргэдийн рүзүүн дээр суух хэрэггүй.
Орон нутгаасаа ажлаа хийж,нутагт ус аймагаа сумдаа хөгжүүлэх хэрэгтэй одоо.

Eрөнхийлөгчийн засаглалтай болж,Eрөнхий сайд аа томилдог ЗГ бүрдүүлдэг хариуцлага тооцдог болох.

Зочин
Зочин

Хумслахаа л хичээдэг хүмүүс шүү дээ болимоор юм

Зочин
Зочин

Өөрчилөх хэрэгтэй энэ естой буруу... бас илүү цагийн ажлын хөлснөөс НДШ авахгүй байх ёстой.

Зочин
Зочин

Халамжийн тэтгэвэр гэдэг шударга бус юмаа бас болиоч. Насаараа ажил хийхгүй, шимтгэл төлөхгүй явчихаад ичих ч үгүй Халамжийн тэтгэвэр тогтоолгоод бусдын төлсөн шимтгэлээс шимэгчлэн амьдраад байх нь шударга бус.

Зочин
Зочин

Өөрсдийнхөө үндсэн ажилтнуудын Нийгмийн даатгалын шимтгэлийг арай гэж төлж байхад юун хаа хамаагүй, хувиараа бизнес хийгч, халтуур хийгч нарын НДШ-г төлөх вэ?! Нэн яаралтай хүчингүй болгох хэрэгтэй

Зочин
Зочин

Жилийн 120 саяаас дээш ажлын хөлсний гэрээ бодит байдлыг хянаж Цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос НЬ НДШтооцож, түүнээс дээш бол ХХОАТ авахаар тогтоочвол амар ш дээ. Бас л хавтгайрсан хууль гаргах юм аа

Last edited 1 Он Өмнө by Зочин
Зочин
Зочин

Авдаг л байсан

Уншигч
Уншигч

Хуулийн төслийг олон нийтээр 2-оос доошгүй сарын хугацаанд саналыг авдаг болгомоор юм

Зочин
Зочин

Өдрийн 20.0 төгрөгөөр ажилласан хүнээс НДШ, татвар гэж аваад гар дээр нь 14.0 төгрөг өгдөг юм бна лээ.

Зочин
Зочин

Нөгөө та лаас нийгмийн даатгал танд хэрэгтэй. Хөгшрөхөөрөө гэнэт төлсөн шимтгэл байхгүй тэтгэвэргүй ба ларна.

Холбоотой мэдээ

Back to top button