Гадаад мэдээДЭЛХИЙ

Бразилын ерөнхийлөгч Трампт хандаж дэлхий хаантай болохыг хүсэхгүй байгаа гэж хэлжээ

“BRICS” холбооны уулзалт Бразил улсын Рио де Жанейро хотод ням болон даваа гарагийн /2025.07.07/ хооронд явагдаж өнгөрсөн. Тэгвэл тус уулзалтад оролцсон хөгжиж буй орнууд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тэдгээр орныг Америкийн эсрэг үзэлтэй гэж шүүмжилснийг үгүйсгэсэн байна.

Бразилын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва дэлхий дахин хаантай болохыг хүсэхгүй байгаа гэж Трампт хандаж хэлжээ. Уулзалтын төгсгөлд Лулагаас сэтгүүлчид Трампын гаргаж буй гаалийн татварын сүрдүүлгийн талаар асуусан байна. Үүнд Лула хариулахдаа “Дэлхий өөрчлөгдсөн, бид хаантай болохыг хүсэхгүй байгаа. Энэ холбоо бол эдийн засгийн үүднээс дэлхийн зохион байгуулалтыг өөрчлөх арга замыг хайж буй орнуудын нэгдэл. Тийм учраас “BRICS” зарим хүмүүсийн сэтгэлийг тавгүйтүүлж байгаа гэж би бодож байна” гэжээ.

“BRICS”-ийн уулзалт явагдаж байх үед Трамп хэлэхдээ, “BRICS”-ийн Америкийн эсрэг бодлоготой өөрсдийгөө нэг эгнээнд оруулсан ямар ч улсад нэмж 10 хувийн гаалийн татвар онооно гэж анхааруулсан юм. Лула үүнд нь хариу өгөхдөө тэгж хэлсэн байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Лула мөн Трампыг шүүмжлэхдээ, тэр дэлхийн хаан болохыг оролдож байна хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button