БНСУ Хойд Солонгосын зургаан иргэнийг улс руу нь буцаана

Өмнөд Солонгосын засгийн газар даваа гарагт /2025.07.07/ мэдэгдэл хийхдээ Хойд Солонгосын зургаан иргэнийг улс руу нь буцаана гэж мэдэгджээ. Тэдгээр иргэнийг энэ жилийн эхээр Өмнөд Солонгосын усан хил рүү орж ирэхэд нь аварсан аж. Сөүл тэднийг эх орон руу нь буцаах талаар БНАСАУ-д хэд хэдэн удаа мэдэгдсэн ч Пёньян хариу өгөөгүй байна.
БНСУ-ын Нэгдлийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ку Бён Сам мэдэгдэл хийхдээ “Засгийн газрын байр суурь бол Зүүн болон Баруун тэнгисээс аварсан Хойд Солонгосын зургаан иргэнийг хүмүүнлэгийн үүднээс яаралтай, аюулгүй эх оронд нь буцаан явдал. Тэд бүгд буцах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн” гэжээ. Тэрбээр тэднийг хэзээ болон хэрхэн эх оронд нь буцаах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Гэхдээ энэ долоо хоног гэхэд Хойд Солонгос руу буцааж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Эх сурвалж: Yonhap News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
ОЧИНГУУТ НЬ ГОШНОГО РУУ НЬ ЛУУВАН ЧИХЭЭД ТАМЛАНА
ter shoron shig gazarluu butsahiig husdeg hun baidiimu
Очоод шууд Украйны дайнд эсвэл буудуулна.