НИЙГЭМНийгэм мэдээ

“Silk Way-2025” олон улсын авторалли уралдааны мотоциклийн ангилалд П.Мөрөн түрүүллээ

15 дахь удаагийн “Торгоны зам” авто уралдааны хаалтын ажиллагаа ОХУ-ын Алтайн БНУ-ын нийслэл Горно-Алтайск хотод болсон байна.

11 өдрийн турш ОХУ болон Монгол улсын нутаг дэвсгэрт нийт 4811 км замыг туулсан тус уралдаанд 12 орны 837 хүн 306 автомашин, мотоцикл оролцжээ.

“Торгоны зам” уралдааны мотоциклийн ангилалд Монгол Улсын тамирчин П.Мөрөн түрүүлж, “Цагаан арслан” цомын эзэн болжээ. Тэрээр өнгөрсөн жил хоёрдугаар байр эзэлж байсан бол энэ жил амжилтаа ахиулж аваргын цомыг хүртсэн аж.

П.Мөрөн “Motor Rally 450” ангилалд “KTM 450 Rally replica” загварын мотоциклоор оролцохдоо 32:48.18 цагийн амжилтыг үзүүлж, бусдыгаа тэргүүлжээ.

“Торгоны зам” авто уралдааны үндсэн төрөл болох автомашины уралдаанд ОХУ-ын баг тамирчид эхний байруудад оржээ.

“Торгоны зам 2025” авто ралли олон улсын уралдаанд ОХУ, Герман, Канад, БНХАУ, Латви, Швейцарь, Мексик, Казахстан, Узбекистан болон Беларус, Туркменистан, Монгол улсын баг тамирчид оролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button