Улс төрийн мэдээ

"Оюу толгой", Засгийн газар нийлж УИХ-ыг "аньсаар" байгаад хэлэлцээг эхлүүлчихлээ

Арбитрын шүүх дээр олон жил үргэлжилсэн “Рио Тинто”, Засгийн газар хоорондын маргаан шийдэгдэх хүлээлттэй явагдаж байна. Яг энэ үеэр Засгийн газар “Оюу толгой” ХХК-тай хоёр ч асуудлаар хэлэлцээ хийхээр дуншиж буй. Арбитр, шинэ хэлэлцээ хоёр нэг цаг үед давхцах нь үргэлж эрсдэл дагуулсаар ирсэн.

Өөрөөр хэлбэл, арбитрт ялахын тулд хөрөнгө оруулагч талаас тавьж буй зарим саналыг буулт хийх маягаар, хэлэлцээний хүрээнд хүлээж авах хэцүү нөхцөл заавал тулгагддаг. “Рио Тинто” ч ийм арга барилд сайн.

Засгийн газар хэлэлцээг аравдугаар сарын 27-ноос эхлэхээр тохирчээ

Арбитрын үйл явц нууцлалтай. Харин хэлэлцээний хүрээнд ажил хэрхэн явагдаж байгаа нь олон нийтэд, өөрөөр хэлбэл УИХ-д нээлттэй танилцуулагдах учиртай юм. Өчигдөр болсон түр хорооны хуралдаан дээр, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням дараах шинэ мэдээллүүдийг өгөв.

Нэгдүгээрт, “Рио Тинто”-гийн талаас 10 хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцээний ажлын хэсэг байгуулж, аравдугаар сарын сүүлээр илгээнэ. Ингээд хэлэлцээ аравдугаар сарын 27 орчмоос албан ёсоор эхлэхээр тохирсон.

Хоёрдугаарт, хэлэлцээнд зээлийн хүү ба “Онтрэ”-гийн асуудлыг багцалж, нэгтгэсэн. Зээлийн хүүн дээр хоёр, “Онтрэ” дээр гурван дэд ажлын хэсэг гарч, бэлтгэлээ базаасан.

Гуравдугаарт, зээлийн хүүг хэрхэн бууруулах талаар зургаан өөр хувилбар гаргасан.

Дөрөвдүгээрт, “Онтрэ” бол яригдаж буй лицензийн 20 хувийг, үлдсэн 80 хувийг “Оюу толгой” ХХК-д өгөхөөр тохирчихсон. Ингээд өөрсдөд ногдох 20 хувь дээр Засгийн газартай хэлэлцээ хийе гэжээ. Харин Засгийн газар тэгэхгүй, 100 хувь дээрээ асуудал ярина гэж байр сууриа илэрхийлсэн.

Үүнээс дэлгэрэнгүйг нууцлалтай тул ярьж болохгүй гээд хаав.

“Оюу толгой” ХХК-ийнхан түр хороог тойрсоор байгаад хэлэлцээг эхлүүлэв

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан түр хорооны хуралдаанд “Оюу толгой” ХХК-ийн төлөөлөл очихгүй байгаа. Уг нь бол Оюу толгойн асуудлаарх бүх зүйл ерөөсөө л УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд, парламентаас өгсөн чиглэлийн дагуу явагдаж өнөөдрийг хүрсэн. Өнөөдөр ч Засгийн газар бол УИХ-ын санал дүгнэлтийг авч хэлэлцэж байж дараа дараагийн алхмаа хийх юм.

Гэтэл үүсээд байгаа улс төрийн тогтворгүй нөхцөл байдал дунд, “Рио Тинто” нь УИХ-ыг давж, Засгийн газартай шууд харилцаж байгаа нь анхаарал татсан.

Өчигдрийн хуралдаанд нь тэд төлөөллөө явуулсангүй. Ингэхдээ “Аюулгүй нөхцөлд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлмээр байна” гэж түр хорооны гишүүдэд захидал илгээжээ. Түр хороог аюултай гэж үзсэн нь сонин. Мөн УИХ-тай хэлэлцээ хийхгүй, зөвхөн мэдээлэл танилцуулна гэдгийг хольж, хутгасан мэт байгааг гишүүд онцолж байлаа.

Нэг ёсондоо, “Оюу толгой” ХХК-ийнхон түр хороон дээр мэдээлэл өгөхгүй гүрийж, тойрсоор байгаад Засгийн газартай хэлэлцээ эхлүүлчихэж байгаа юм байна. Нэгэнт хэлэлцээ эхлэх тодорхой болсон тул дараа долоо хоногт тэднийг дахин ир гэж дуудах албагүй гэж Г.Дамдинням сайд дуугарна лээ.

Арбитр дээр “Рио Тинто” жижиг хувьцаа эзэмшигчдийн нөхөн төлбөрийг төлнө

Хоёрт гэвэл, арбитр дээр “Рио Тинто”-гийн хувьд өмнөх “Туркоиз Хилл Ресурс”-ийн жижиг хувьцаа эзэмшигчидтэй бараг тохиролцоонд хүрэх гэж байгаа аж. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, “Рио Тинто” гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй ч далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, энэ талаар жижиг хувьцаа эзэмшигчдэд үнэн зөв мэдээлэл өгөөгүй шалтгаанаар 138.9 сая ам.долларын нөхөн төлбөрийг өгөхөөр болжээ.

Энэ шийдвэрийг арбитрын шүүгч батлахад бэлэн гэдгээ өнгөрсөн лхагва гарагт мэдээлжээ. Төлбөр, тооцооны хуваарилалтын зарим асуудлыг тодорхой болго гэсэн шаардлага тавьж.

Ингэснээр,

  • “Рио Тинто” далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой мэдээлүүдийг нууцалсан гэдэгтээ буулт хийж, де факто хүлээн зөвшөөрч
  • “Туркоиз Хилл Ресурсес”-ийн жижиг хувьцаа эзэмшигчидтэй учраа олж байгаа юм.

Жижиг хувьцаа эзэмшигчдийн энэ нэхэмжлэл, Монголын ЗГ-ын эхлүүлсэн маргаантай нэгтгэгдсэн юм. Тэгэхээр, уг асуудал шийдэгдсэний дараа ЗГ-ын нэхэмжлэл шүүх дээр хөндөгдөх нь.

Арбитр дахь гол сэдэв: Татварын маргаан

Засгийн газрын нэхэмжлэлийн хамгийн том асуудал бол татварын маргаан. 1.1 их наяд төгрөгийн өрөнд орох уу, цаашид “Оюу толгой” ХХК-д татварын хууль тогтоомжоо мөрдүүлж чадах уу гэдэг сэдэв хөндөгдөж байгаа нь ноцтой.

2018 оны нэгдүгээр сард Татварын ерөнхий газраас “Оюу толгой” ХХК-д 155 сая ам.долларын татварын акт тавьсан байдаг. “Оюу толгой” компани үүний 4.8 сая долларыг нь хүлээн зөвшөөрч төлсөн бөгөөд үлдсэн 150 сая ам.долларыг нь үндэслэлгүй хэмээн үзэж байгаагаа мэдэгдэж байсан. Улмаар Арбитрын шүүхэд хандсан байдаг.

Дараа нь, 2020 оны арванхоёрдугаар сард дахиад акт тавьсан. Нэмж 649 тэрбум төгрөгийн акт ийн тавьсныг “Оюу толгой” ХХК мөн хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд, өмнө нь үргэлжилж байсан Арбитрын маргаанд эл актын асуудлыг нэмж оруулахаар болсон юм.

Ингээд хоёр удаагийн татварын актыг нэг Арбитрын маргаанаар шийдэх процесс өрнөж эхэлсэн. Энэ нь 2020 оны хоёрдугаар сар, Оюу толгойн хэлэлцээ ид анхаарал татаж байсан үе.

Харин “Оюу толгой” ХХК нь 2021 онд хэд хэдэн удаагийн шилжүүлгээр 1.1 их наяд орчим төгрөгийг Төрийн санд байршуулсан байдаг. Үүнийг Засгийн газраас “Тэд татварын актыг хүлээн зөвшөөрч, төлөлтөө бүрэн хийлээ” гэсэн утгаар мэдээлсэн.

Гэвч Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 43.3-р зүйлд, “…Гомдол гаргасан нь ногдуулсан татвар, алданги, торгууль төлөхийг зогсоох үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хэдийгээр Арбитрын шүүх дээр гомдол нь хэлэлцэгдэж байгаа ч шийдвэр гартал хуулийн дагуу татварын өрөө төлөх үүргээ “Оюу толгой” ХХК биелүүлэх учиртай гэсэн үг. Энэ дагуу мөнгөн хөрөнгийг байршуулсан бөгөөд, хэрэв Арбитрын шүүх Оюу толгойн талд шийдвэл тэд Төрийн санд байршуулсан мөнгөө буцааж авах нөхцөл байдал үүссэн юм.

Гэтэл Засгийн газар энэ эхний төлөлтийг иргэн бүрд 300 мянган төгрөг болгоод тараачихсан. Хэрвээ Арбитр дээр унавал, Засгийн газар энэ 1.1 их наяд төгрөгийг “Оюу толгой” ХХК-д буцаан төлөх “өр”-тэй болчихсон гэсэн үг.

Тэгэхээр, Арбитрын маргаан дээр ялах эсэх нь улам анхаарал татах сэдэв болсон билээ.

Тэмдэглэл:

Одоо УИХ дээр ирж мэдээлэл өгөөгүй “Оюу толгой” ХХК Засгийн газартай яаж хэлэлцээнд орох юм. Засгийн газар ч бас УИХ дээр орж ирээд, “Үүнээс цааш ярьж болохгүй нь” гэдгийг удаа дараа хэлсэн. “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн захирал Э.Ганхүүг ярьж байхад Г.Дамдинням сайд “Одоо болно” гэж дохиж, таслуулсан нь анхаарал татсан билээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Тэгвэл хуралдааныг хаалттай хийе” гэхэд ч Г.Дамдинням “Болохгүй зүйлгүй, гэхдээ хэлэлцээний мэдээлэл алдагдчихна. Бүр шаардлагатай гэвэл та ажил хэргийн шугамаар дараа нь танилцаж болно” хэмээн илтэд цааргалав.

Нэг ёсондоо “Рио Тинто” арбитр дээр одоо л Монголын Засгийн газартай холбоотой асуудал руугаа орж байна. Яг зэрэгцээд эндэх хэлэлцээгээ эхлүүлчихлээ. Энэ дунд ямар ч мэдээлэл авч чадалгүй, чиглэл өгч ч амжилгүй түр хороо буюу УИХ л торойж хоцорлоо.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
40 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дамдинням болон түүний нөхөд золгүй тавилантай нүүр тулах болтугай

Зочин
Зочин

энэ дамбиням гэж гөлийсөн худ�##�ч хулгайч нарын гар хөл болсон юмыг огцруулаачэээээ

Зочин
Зочин

Oyu tolgoi geh tom company Mongol ulsiig dandaa darj deerlehdeg shig sanagddag. Ard tumnii omno il tod yum baihgui, dandaa nuutsaar shiidej baina. Uls turiin darga nar uursduu ashig harsan yum bish biz

Зочин
Зочин

Oyu tolgoi geh tom company Mongol ulsiig dandaa darj deerlehdeg shig sanagddag. Ard tumnii omno il tod yum baihgui, dandaa nuutsaar shiidej baina. Uls turiin darga nar uursduu ashig harsan yum bish biz

Зочин
Зочин

Oyu tolgoi geh tom company Mongol ulsiig dandaa darj deerlehdeg shig sanagddag. Ard tumnii omno il tod yum baihgui, dandaa nuutsaar shiidej baina. Uls turiin darga nar uursduu ashig harsan yum bish biz

Зочин
Зочин

Oyu tolgoi geh tom company Mongol ulsiig dandaa darj deerlehdeg shig sanagddag. Ard tumnii omno il tod yum baihgui, dandaa nuutsaar shiidej baina. Uls turiin darga nar uursduu ashig harsan yum bish biz

Зочин
Зочин

Zasgiin gazar odoo uuriin bugdiig il tod bolgoh heregtei. Ardiin munguur tolj bgaa zuil shuu dee. Arbitriin shiidver bolovch ard tumend nuluuluh yum

Зочин
Зочин

Би ойлгохгүй байна, татвар төлөх ёстой компани яагаад арбитрт очдог юм бол. Төр хэтэрхий сул байр суурьтай байх шиг. Ийм байхад хэзээ эдийн засаг бидний т�##�д ашигтай болох юм бол

Зочин
Зочин

Ene bugd uls turiin togloom shig. Tur, kompani, parlament gurav hoorondoo tohirch ard tumnee martdag. 1.1 ih nayad togrogiig butsaaj toloh bolbol yasan hetsuu baih bol

Зочин
Зочин

Rio Tinto mongold ashigaa avch duus#ag ch bidend yu ch uldehgui. Odoo ch bas helleltsmeer gej baina, harin yana daa. Ardiin mongiig ashiglaj bgaa ni bur uzen hyadag

Зочин
Зочин

УИХ юу ч мэдэхгүй байхад Засгийн газар яаж дангаараа хэлэлцэж байгаа нь сонин. Ийм чух�##� асуудлыг нууцлаад өнгөрөөж болохгүй. Ард иргэдийн өмч, газар шүү дээ

Зочин
Зочин

Oyu tolgoi-n hergiig daraagiin songuuli hurtel yavuulah gj bgaa yum shig. Mongolchuud odoo bolio, todorhoi hariutslaga huleeh hun baihgui. Harin ardiin mungu alga bolj duusna daa

Зочин
Зочин

“Рио Тинто” бол дэлхийн хэмжээний компани, тэд бүх юмаа урьдчилж тооцдог. Харин манайхан дандаа дараа нь хохирдог. Хууль, гэрээгээ хатуу баримтлах ёстой баймаар байна

Зочин
Зочин

Ene 300 myangan togrogiig taraasan ni odoo tom asuudal bolohnee. Heden huuliin zaalt medehgui darga nar turiig hohirooj bgaa shig. Mongoliin irged odoo l hohiroh gej baina

Зочин
Зочин

Арбитр дээр ялагдв�##� бид өртэй улс болно шүү дээ. Тэгээд л ахин татвар нэмэгдэнэ, амьдр�##� улам хэцүү болно. Төр энэ бүхнийг урьдчилж бодож байгаа болов уу

Зочин
Зочин

Odoo harin neg yum todorhoi boloh heregtei. Arbitriin shiidver garaagui bhd helleltsmeer gj bgaa ni ergelzeetei. Rio Tinto l ashig hiij duusna daa

Зочин
Зочин

Засгийн газар УИХ-аа тойроод шийдвэр гаргах гэж байгаа нь итгэл төрүүлэхгүй байна. Ардчилсан улс гэдэг чинь хян�##�ттай байх ёстой биз дээ. Нэг л нууц юмаар дүүрэн байна

Зочин
Зочин

Heltsgeeni tald nuguu “Ontre” geed yum orj irsen gesen. Tiim yumaar dahiad huvaalt hiivel manaid ashig bhgui. Mongol ulsaa umchduu medeh hun bhgui yum uu

Зочин
Зочин

“Оюу толгой”-н асууд�##� бүр ойлгомжгүй болсоор. Хэн хэний т�##�д шийдвэр гарах нь мэдэгдэхгүй. Ард түмний итгэлийг �##�даж байгаа төрд үнэхээр гомдол төрж байна

Зочин
Зочин

Odoo humuus bugd yaria hiij baina, harin tur chimeegui. Ene tur ni ulsaa hamgaalah gj bgaa yum uu esvel kompaniin tald yum uu oilgomjgui. Shudraga baih heregtei

Зочин
Зочин

Эдийн засаг сайжирна гэж найдаж байсан ч энэ арбитрын асууд�##� бүр хүндэрч байна. Хэрвээ 1.1 их наядыг буцааж төлбөл төсөв сүйрнэ. Ард иргэд л хохирно

Зочин
Зочин

Oyu tolgoi bol mongolchuudiin gazar, gehdee bidend hereg bolj chadahgui. Hun burt 300k taraasan geed l bolj duusna. Harin tsaana ni ih mungu butsaaj toloh ergen bolood baina

Зочин
Зочин

Засгийн газар хэзээ ч том корпорацитай шударгаар тэмцэж чаддаггүй. Бүх зүйл ард түмний нүднээс д�##�д. Энэ байдлаараа байв�##� дахин л “Рио Тинто”-д дарагдана

Зочин
Зочин

УИХ-ын гишүүдийн зарим нь ч дуугаа хураагаад сууж байгаа нь хачин. Уг нь тэд ард түмний өмнөөс дуугарах ёстой хүмүүс. Энэ асууд�##�д илүү хариуцлагатай хандаасай

Зочин
Зочин

Ardiin mungu ingeed heruul dund orood alga boldog ni haramsaltai. Yagaad heleltseenii medeelel ni nuuts yum be. Il tod shudraga baih heregtei

Зочин
Зочин

“Оюу толгой” дээр улс төрийн тоглоом явж байгаа нь ил байна. Хэлэлцээ, арбитр хоёр зэрэг явагдаж байгаа нь аюултай. Төрийн байр суурь тодорхой байх ёстой

Зочин
Зочин

Ene asuudliin ard mash ih mungu yavj bgaa. Ted 1.1 ih nayad geed yaria hiij bgaa ni uur bich. Mongolchuud ene buhnii daraa yu avah yum bol

Зочин
Зочин

Яагаад оюунэрдэнэ т�##�ын гишүүд л ИХыг төлөөлдөг юм, бусад гишүүд ИХ биш юмуу? Хамгийн овилгогүй, танхай, яахаас ч буцахгуй б�##�мад амьтад гэдгээ сая харуулчихсан юм чинь хэн ч уулзахаасаа айна штэ

Зочин
Зочин

Засгийн газар огцор

Настан
Настан

Оюу толгойн асууд�##� Хүрэлсүх,Занданшатараас д�##�дуур хийгдэх боломжгүй.УИХ -ыг давж ЗГ -тай харилцаж хур�##�даанд дуудаад ирдэггүй арай л даварчээ.Дамдиннямаа чи дунд нь гар хөл нь болж нааш цааш д�##�дагнаж байж жангаа хүртүүзэй.

Зочин
Зочин

Баялагаа ухуулаад , өрөнд орох, нэмээд хүү төлөх иым Гэрээ гэж энэ дэлхиыд бас байдагуу ! Рио-Тинто чинь Газрын баялагтай Оронуудыг цөлмөж сурсан гэж яригдаж бсн

нэргүй
нэргүй

Засгийн газар нь УИХ-аа удирддаг болчихсон харагдаж байна.

иргэн
иргэн

Энэ ОТ төслийг зогсоож байгаад асуудлаа нухацтай ярих цаг болсон. Рио өөрийн буруугаас болж уурхайн бүтээн байгуул�##�тын буюу цооног гаргах нүхний зардлыг хэтрүүлсний хариуцлагаа өөрөө үүрэх, үүнтэй холбоотой хойшлогдсон хугацааны �##�дагдлыг Монголын т�##�д төлөх ёстой, асууд�##�д их нухацтай хандах хэрэгтэй байна. ЗГ-ын гишүүд ээ, шийдвэр гаргагчид аа. Үүнээс гадна баялгийн агууламж, хүүгийн асууд�##�, менежементийн зард�##� гэх мэд дүүрэн булхай луйвар. Зогсоож байгаад тохиролцоод цаашаа явах эсвэл авилгын асуудлыг нь хөндөж бүрмөсөн хаах. Иргэд бүсээ чанг�##�ж, ОТ-гүйгээр амьдрахад бэлэн байна.

Зочин
Зочин

Энэ ямбийням гэж яасан том гөлжигий вэ их хурлыг дорд үзэж байна даа бас юун нууцл�##� яриад байна Сайханбилэг шиг зугтаах юм биз

Т1мантар
Т1мантар

Одоо энэ нэг хэрэггүй газрыг үйл ажиллагааг зогсоож хаагаачээ, улсын эдийн засагт нэмэр болохгүй, гүйлгээ нь манайд в�##�ьют оруулдаггүй, асар өндөр хүүтэй зээл төлдөг, тэгээд төсөвт ямар ч нэмэргүй. Одоо боль боль. Үүд ха�##�гыг нь зогсоож лацад.

Зочин
Зочин

Damdinnyam budliulna shuu. Mash evgui xun sh dee. Shunal gedeg ni deed zergiinx. Sanaa zovoxgui, aij ichixgui, uls ornoo bodoxgui, zuvxun amia l bodno, uuj idexee l bodno. Xarj l baigaarai

Zochin
Zochin

Damidanjav gej novshiig zaluulaach nugel nudeer chin garna da

Зочин
Зочин

Их хурлаасаа том засгийн газартай болсон...

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Turkoiz Hill-n huvi ezemshigchid hurdan tohiroltsoond hureh ni saihan hereg. Gehdee Mongol ulsiin tatvariin margaan bol uur yum. Ene deer manai tal yalah heregtei

Холбоотой мэдээ

Back to top button