УЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Ө.Шижир: Ерөнхийлөгч хоригоо татаж авахгүй бол УИХ мухардалд орно

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн улс төрийн талаар ярилцлаа.

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарыг хоёуланг нь суудлаас нь буулгах санал дээр 100 хувь санал нэгдсэн. Улмаар аравдугаар сарын 17-ны өдөр Д.Амарбаясгалан чөлөөлөгдөж, Г.Занданшатар огцорсон. Гэсэн ҮХЦ Ерөнхий сайдыг огцруулсан санал хураалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэнээр бүрэн эрх нь хэвээр үлдсэн. Тэгвэл анхны буюу хоёуланг нь огцруулах шийдвэртээ АН үнэнч байж, Г.Занданшатарыг огцруулах саналыг дахин гаргах уу?

-Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаас Г.Занданшатарыг огцруулсан санал хураалт хууль зөрчсөн байна гэх дүгнэлтийг гаргасан. Тэр цагаас хойш манай намын бүлэг хуралдаагүй байгаа. Даваа гарагт /2025-10-27/ дээрх асуудлаар манай намын бүлэг хуралдана гэх мэдээллийг О.Цогтгэрэл дарга хэвлэлд өгсөн байхыг нь уншсан. Яг одоогийн байдлаар гарын үсэг цуглуулаад явж байгаа хүн байгаа эсэхийг мэдэхгүй байна.

-Хувь гишүүний хувьд дээрх асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Засгийн газрыг тогтвортой байлгах, Засгийн газрын тэргүүн эрх мэдэлтэй байх, өөрийн танхимын гишүүдээ УИХ-ын гишүүдээр санал хураалгахгүйгээр томилох, чөлөөлөх эрхтэй. Мөн танхимаа өөрөө бүрдүүлэх эрхтэй. Ерөнхий сайдын эрх мэдэл өндөрссөн шалтгаан нь юу байсан бэ гэхээр 2019 оноос өмнөх Засгийн газруудын дундаж наслалт 1.6 жил байсан. Энэ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахад үл итгэлцэл бий болгож байна. Мөн төрийн байгууллагуудтай харилцахад хүндрэл учруулж байгаа учир Засгийн газар тогтвортой байх ёстой гэсэн үндсэн зарчим нь энэ байсан. Улмаар 2020 оны нэгдүгээр сарын 03-нд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ёсчлон баталсан.

Үүний дараа 2021 оны нэгдүгээр сарын 21-нд У.Хүрэлсүх Ерөнхий сайд огцрох хүсэлтээ өөрөө өгч байсан. Энэ үед аль хуулиар, ямар дэгээр явах юм бэ гэх асуудал үүсэж байсан.

Та бүхэн санаж байгаа бол 2021 оны дөрвөн сарын сүүлээр тухайн үеийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхтэй, эрхгүй гэх маргаан дагуулсан. Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараах хамгийн анхны маргаан байсан. Хэрхэн шийдсэнийг нь та бүхэн мэдэж байгаа. ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаас одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхгүй гэх шийдвэрийг гаргаж, УИХ хүлээж авч байсан.

Тухайн үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм билээ. Өөрийнх нь хийж байсан ажилтай холбогдуулан тухайн үеийн 2000 хуудастай протоколыг хоёр ч удаа уншиж үзсэн. Улмаар Үндсэн хуулийн зөрчилтэй зүйл байгаа юм байна гэдэг дээр би байр сууриа илэрхийлсэн.

МАН-ын 2 хуваагдлыг АН шийднэ гэж байгаа нь өөртөө итгэлгүй, дотооддоо хямарсны шинж

-МАН дотроо хоёр хуваагдсан байгааг бүгд харлаа. Энэ хагарлын хайнааг хагалах, цаашид улс төрийн салхи хаашаа сэвэлзэхийг Ардчилсан нам шийдэх байх хэмээн олон ч гишүүн байр сууриа илэрхийлж байна. Нөгөө талд АН-ынхан МАН-ын хоёр хуваагдалд хамаарч зарим гишүүд мөнгө авч кнопоо худалдаж байгаа гэх. Танай намын бүлгийн гишүүд нэгдсэн байр суурьтай байгаа юу?

-Нэгдүгээрт Ардчилсан нам хоёр хуваагдаагүй.

Хоёрдугаарт Ардчилсан нам МАН-ын хоёр хуваагдлыг хэрхэхийг шийднэ гэж тэд үзэж байгаа бол өөртөө итгэх итгэлгүй л болсон байна. Тийм учраас л бусдаас тусламж хайгаад байна шүү дээ. Гурван сонгууль дараалж үнэмлэхүй олон болсон намын дотоод зөрчил, жанцан нь үүгээр илэрлээ. 2026 оны төсвийг багтаагаад сүүлийн таван жилд МАН 168 их наяд 850 тэрбум төгрөгийг Улсын төсөв гэх нэрээр үрэн таран хийсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар асуудал нь шийдэгдсэн нэг салбар ч байхгүй.

Өөрсдийнх нь эрх мэдлийн зөрчилдөөн л болж байна. Ард түмэн, иргэдээ бодоод хоёр хуваагдаад хоорондоо жийлцээд байгаа зүйлгүй. Ний нуугүй хэлэхэд ийм л байгаа.Хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн тэмцэлдэж байна гэдэг шиг л байгаа. Өөрсдөө л учраа олох хэрэгтэй.

Сүүлийн гурван сонгуульд "Түмнээ ядуурлаас гаргая, Ард түмний ялалт" гэх зэрэг дандаа сайхан уриа лоозон ярьсан. Өнөөдрийн байдлаар ядуурлаас гарсан түмэн байгаа юм уу, ард түмэн ялсан зүйл харагдаж байна уу.

2016 онд УИХ-ын сонгуульд оролцохдоо 21 аймагт 100, 100-н үйлдвэр барина гэсэн шүү дээ. Гэтэл одоогийн байдлаар 2100 үйлдвэр баригдаад, ажлын байр шийдэгдсэн зүйл харагдаж байна уу. Худлаа л амладаг байхгүй юу. Тэр худлаа амлалтынхаа үр дүнд одоо хоорондоо хэрэлдэж байгаа юм. Яагаад гэвэл үнэн юм нэг ч байгаагүй учраас. Асуудал нь тэндээ л байгаа.

-ҮХЦ-ийн хурал болохоос урьтаж Ерөнхийлөгч хориг тавьсан шүү дээ. Нэг үгээр хэлбэл дүрмээрээ ҮХЦ-ээр дүгнэсэн агуулгыг УИХ хэлэлцэх болчхоод байна. Ерөнхийлөгч хоригоо татах уу, эсхүл УИХ хэлэлцэх үү гэх асуулт үлдлээ?

-Ерөнхийлөгчийн хоригтой дүйцэхүйц шийдвэр ҮХЦ дээр гарчихлаа.

Ерөнхийлөгчийн хориг яагаад байдаг вэ гэхээр УИХ дээр гарсан аливаа хууль тогтоомж ямар нэгэн хууль зөрчсөн тохиолдолд эргэж харах боломжийг олгох. Ер аливаа хууль тогтоомж хууль зөрчсөн байлаа гэхэд гурван субъект л өөрчилж чадна.

Нэгдүгээрт УИХ өөрөө хууль тогтоомжоо хүчингүй болгох.

Хоёрдугаарт Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах.

Гуравдугаарт маргаан гаргасан тохиолдолд ҮХЦ дээр дэнсэлнэ.

ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаас гарсан 37 хуудас дүгнэлтийн 36-д энэ бол эцсийн шийдвэр байна. УИХ-аас хянан хэлэлцэхгүй гэж дурдсан байсан. Тийм учраас Ерөнхийлөгч хоригоо татаж авах байх гэж хувьдаа бодож байна. Хэрэв хоригоо татаж авахгүй бол хориг тавьсан өдрөөс 14 хоногийн дотор УИХ хэлэлцэх ёстой.

-Хэрэв хоригоо татаж авалгүй, УИХ-аар хэлэлцээд, тэр хоригийг нь хүлээж аваагүй тохиолдолд юу болох бол?

-Ёстой мухардал л орох байх даа. Гэхдээ ҮХЦ-ийн шийдвэр эцсийн шийдвэр болно шүү дээ. УИХ маргаан хийх ямар ч эрх зүйн боломж байхгүй.

-Тухайн өдрийн хурлыг даргалсан Х.Булгантуяаг шүүгдэгчээр оролцуулж хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Одоо УИХ-ын дэд даргаас буулгах асуудал хөндөгдөж байгаа. Тэгвэл хуралд суусан, санал өгсөн гишүүд ямар хариуцлага хүлээх юм бэ?

-Би ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаас гарсан 37 хуудас дүгнэлтийг уншсан. УИХ-ын 95 дугаар тогтоолыг л Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн байсан. Хувь хүн дээр ямар нэгэн дүгнэлт харагдаагүй.

-Тэгвэл хэн ч хариуцлага хүлээхгүйгээр өнгөрнө гэсэн үг үү?

-Тэр бол ҮХЦ-ээс ямар шийдвэр ирэхээс, УИХ-ын Тамгын газраас ямар шийдвэр гаргахаас хамаарах байх. Гарах шийдвэрийг би урьдчилж хэлж мэдэхгүй.

Ерөнхий сайдыг огцруулах гарын үсгийг хэзээ ч цуглуулж болно. ҮХЦ дээр Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гарсан учир 6 сарын хуулийн хугацаа хамаарахгүй

-Сүүлийн сар гаруйн хугацаанд төрийн ажил ерөнхийдөө зогсонги байдалтай байв. 11 сарын 15-нд ирэх оны төсвийг баталсан байх учиртай шүү дээ.

-Төрийн дээр нам гарсан байгаагийн тод илрэл нь л энэ. 1989 онд Ардчилсан холбоо, ардчилсан хувьсал анх эхэлж байхдаа "Төрийн дээр нам гарчихсан байна. Төрийн шийдвэрийг нам гаргаад байна" гэх шаардлагыг гаргаж жагсаж байсан.

Үүнтэй ижил сүүлийн гурван сонгуульд ялсан МАН төрийнхөө дээр гарчихсан байна. Тийм учраас намынх нь зөрчил төрийн зовлон болж, төрийн зовлон нь Үндсэн хуулийн хямрал болголоо. Бүх нийтийг хоёр хувааж, төрийн ажлыг гацаанд орууллаа.

Өнөөдөр төсвийн талаар ярьж байгаа хүн төрийн ордонд алга. Бүгд мартчихсан. Ерөнхий сайдыг томилох, сайд нарыг томилох, ажил албан тушаалын талаар ярих болохоор л чуулганы танхим дүүрдэг. Төсөв ярих болохоор ирдэггүй, ирцээ хүлээдэг л болчихсон байна. Угтаа УИХ-ын онцгой бүрэн эрх чинь төсөв батлах шүү дээ. Анхаарах л хэрэгтэй.

Чи муухай, би гоё гэх хэрүүл хийж, хоёр талд хуваагдах хооронд төсөв батлахад 20 хоногийн хугацаа үлдээд байна. Одоогийн байдлаар гуравдугаар хэлэлцүүлэг эхэлж буй. Хугацаандаа амжих л байх. Гэхдээ энэ хугацаанд төсөв дээрээ нарийн сайн ажиллаж чадах эсэх нь тодорхойгүй.

-Тэгвэл одоо үүсээд байгаа гацааг яаж арилгах юм бэ?

-МАН-ын хямралыг би мэдэхгүй шүү дээ. Яаж эв зүйгээ олох юм бүү мэд. Гэхдээ нэг намын хямралаас болж төрийн ажил гацах ёсгүй гэх байр суурийг АН-ын бүлэг илэрхийлж байгаа. Тийм учраас төсвөө сайн харж, нямбай хандах, төсвийн ажлын хэсгээ байгуулъя, төсөв дээрх зарчмын зөрүүтэй саналуудаа шийдье гэх зэргээр бид ажиллаж байгаа.

-Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулахад дахин зургаан сар хүлээх хуулийн хугацаа байдаг тухай зарим гишүүд ярьж байна билээ. Ийм зохицуулалт байдаг уу?

-Тийм хуулийн хугацаа байдаг. Гэхдээ Үндсэн хууль зөрчсөн гэх ҮХЦ-ийн дүгнэлт гарчихсан учир тэр хууль хэрэгжихгүй. Хэзээ ч өргөн барьж болох юм билээ. УИХ-аас томилогдож байгаа албан тушаалтан учраас огцруулах эрх нь УИХ-ын гишүүдийн гарт бий.

Сүүлийн 10 жилд улсын төсвийн санхүүжилтээр 1602 барилга баригдсан. Анхны төсөвт өртгөөсөө 3.2 их наядаар нэмэгдчихсэн байна. Хэрэв анхны төсөвт өртгөөрөө барьсан бол 3.2 их наяд хэмнэлт болж, үүгээрээ багш эмч нарынхаа цалинг нэмэх асуудалгүй биз дээ

-АН даргаа УДШ-д бүртгүүлчихсэн. Харин дүрмийг нь бүртгэхгүй буцаачихсан байгаа шүү дээ. Угтаа шинэ дүрмээ батлаад, тэр дүрмээрээ даргаа сонгох ёстой байдаг ч танай нам хуучин дүрмээрээ даргаа сонгосон байх аа. Хэрэв шинэ дүрмээрээ даргаа сонгосон бол дүрэм УДШ дээр бүртгэгдээгүй бол дарга ч хүчингүйд тооцогддог хууль бий.

-Намынхнаасаа тодруулан асуухад, УДШ ямар үндэслэлээр дүрмийг буцааж байгаа тухай албан бичиг ирээгүй гэсэн. Албан бичиг нь ирээгүй байхад ямар нэгэн дүгнэлт хийж чадахгүй.

Миний бодлоор дүрэм дээр тодорхой хэдэн заалт зөрчилдсөн байна гэх дүгнэлт ирэх байх. Түүний дагуу дүрмээ нийцүүлээд дахин өргөн барихад бүртгэх л байлгүй дээ. Нэгэнт даргыг нь бүртгэчихсэн шүү дээ.

-Зарим улс төр судлаачид одоогийн байгаа процесс үргэлжилбэл улс төрийн хямрал үүсэх гэж байгааг сануулж буй. Та үүнтэй санал нийлэх үү?

-МАН-ын дотор бол хямрал үүсчихсэн. Цаашид улс төрийн хямрал болох үгүйг мэдэхгүй.

Харин Ардчилсан намын дотор хямрал болохгүйг сайн мэдэж байна. Манай намын хувьд тодорхой хугацаанд тамгатай, тамгагүйн зовлонг үзэж, Л.Гантөмөр, О.Цогтгэрэл дарга нарыг УДШ бүртгэж, албажуулчхаад байна шүү дээ.

-Төрийн ордонд эрх мэдлийн тулаан өрнөхтэй зэрэгцэн багш нар ажлаа хаяж, эмч нар жагсаал өрнүүлээд буй. Тэдний зүгээс цалингаа 3.5 сая болгох шаардлага дэвшүүлж байгаа шүү дээ. Ирэх оны төсөвт тэдний хүсэж буй цалинг тусгах боломж бий юу?

-Монгол улс бол мөнгөгүй биш, мөнгө улс. Ний нуугүй хэлэхэд бид мөнгөтэйн зовлонг туулж байна. Төрийн оновчтой бодлого, зөв шийдвэр алга. Хэдэн онд хэдэн хувиар нэмэх тодорхой шийдвэрээ гаргах хэрэгтэй. Ингэж чадахгүй болохоор ойлгомжгүй байдал үүсэж, зөрчил рүү оруулж байна.

Зөвхөн 2026 оны төсөвт 139 барилга байгууламж анхны өртгөөсөө 805 тэрбумаар өссөн байна. Анх 160 хүүхдийн сургуулийг 2 тэрбум төгрөгөөр барина гэж тусгаад дуусахдаа 6 тэрбум болдог. Ийм барилга байгууламжууд олон байна. Энэ нь төсвийг үрэн таран хийж байгаагийн нэг хэлбэр мөн. Ахмадын тэтгэмжийг хоёр хувааж өгөхөд 375 тэрбум төгрөг хэрэгтэй гээд байгаа биз дээ. Тэр мөнгө дээр дурдагдсан барилгын төсөвт байгаа биз дээ.

Сүүлийн арван жилийг хамруулан ярих юм бол Улсын хэмжээнд нийт 1602 барилга байгууламж улсын төсвөөс санхүүжилттэйгээр баригдсан. Анхны төсөвт өртгөөсөө 3.2 их наядаар нэмэгдчихсэн байна. Хэрэв анхны төсөвт өртгөөрөө барьсан бол 3.2 их наяд хэмнэлт болж, үүгээрээ багш эмч нарынхаа цалинг нэмэх асуудалгүй биз дээ. Төр хамгийн эхэнд төрийн албан хаагчдаа ямар нэгэн ялгаварлалгүйгээр ахуй амьдралыг нь шийдэх ёстой.

Би 21 аймгаас урсгал зардлынхаа мэдээллийг ирүүлэхийг хүсэж, одоогоор 13 нь ирж, дүн шинжилгээ хийж сууна.

Жишээ нь, Говьсүмбэр аймаг байр ашиглалттай холбоотой зардал 2016 онд 1.7 тэрбум байсан бол одоо 14 тэрбум болж, 10 дахин өссөн байна. Бид цахимжина гээд яриад байдаг хэдий ч бичиг хэргийнх нь зардал 251 сая төгрөг. Энэ зардал 2016 онд 36 сая төгрөг байж. Харин урсгал засвар нь 70 сая байсан бол 1.4 тэрбум болтлоо өссөн. Бусдаар гүйцэтгүүлсэн ажлын зардал нь 2016 онд 506 сая төгрөг байсан бол одоо 4.5 тэрбум болсон байх жишээтэй.

Дорнод аймаг. Бусдаар гүйцэтгүүлсэн ажлын зардал 2016 онд 260 сая, одоо 7 тэрбум.

Архангай аймаг. Бусдаар гүйцэтгүүлсэн ажлын зардал 2.5 тэрбум. Зөвхөн түлш халаалт нь 7.5 тэрбум.

Орхон аймаг. Байр ашиглалттай холбоотой зардал 2018 онд 303 тэрбум. Одоо 1.4 тэрбум. Бичиг хэрэг нь 100 сая байсан бол одоо 320 тэрбум болчихсон байна. Урсгал засвар нь 332 сая байсан бол одоо 3.2 тэрбум. Бусдаар гүйцэтгүүлсэн ажлын зардал нь 902 сая байсан бол одоо 63 тэрбум.

Энэ мэт урсгал зардлууд хэдэн зуу дахин тэлж байхад төрийн албан хаагчдынхаа цалинг, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх юм бэ. Олж байгаа орлого нь хэвэндээ. Энэ хэвээр урсгал зардал нэмэгдсээр байх юм бол цаашид орлого нь зардлаа дийлэхгүй байдалд хүрэх нь.

2020 оны орон нутгийн сонгуулиар Хэнтий аймагт Ардчилсан нам ялсан. Түүнээс хойш нэг ч шинэ машин худалдаж аваагүй. Түүнээс өмнө Хэнтий аймаг төрийн өмчийн хэдэн автомашинтай байсан гэж санана. Төрийн байгууллагын 383 ширхэг автомашин байсан. Үүнийг 21 аймаг, Нийслэл, Төрийн өмчит компаниуд, Засгийн газраар үржүүлэн тооцож үзье. 20 мянган машин гэж бодоход тээвэр шатахууны зардал гэж аймар тоо гарна биз дээ. Урсгал зардлаа л танах хэрэгтэй. Дараа нь цалин нэмэх, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах талаар ярьж болно.

-Цаг гарган нээлттэй ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
38 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ardiin namiinhan hoorondoo uzeed uls toriin ajlaa zogsooj bgaa ni unendee ard tumniig toohgui bgaa haragdaj bn shuu

Зочин
Зочин

Улсын төсөв ингэж дэндүү үрэгдэж байхад яаж багш эмчийн ц�##�ин ярих юм бэ, үнэхээр гутамшиг болж байна

Зочин
Зочин

3.2 их наяд төгрөгөөр барилга барихдаа л идэж уусан гэж бодохоор дотор муухайрч байна. Ийм л хариуцлагагүй төртэй байхад яаж хөгжинө дөө

Зочин
Зочин

Хуучин үйлдвэр барина гээд байсан чинь одоо нэг нь ч �##�га. Ард түмэн чинь итгэл �##�драад удлаа шүү дээ

Зочин
Зочин

Ene tur uls toriin heruuleer oroldoj baihaar bagsh narin tsalingaa boddog boloosoi. Humuus uls ornoosoo zalhaj bn

Зочин
Зочин

Shijir uneheer togtvortoi zuil yaridag, bodlogotoi hun bna. Gehdee ene buhniig heregjuuleh hun ni bnuu daa

Зочин
Зочин

МАН дотор болж байгаа хуваагд�##� бол зүгээр л эрх мэдлийн тэмцэл. Ард түмэнд хамаагүй, бидэнд ямар ч ашиггүй

Зочин
Зочин

MAN-gaar udirdagdsan uls oron hugjihgui ee, 168 ih nayadaar yuch uurchlugduuguig bodhoor nudend itgehgui bn

Зочин
Зочин

2026 oni tusuv geheer ih mungutei yum shig haragddag ch yamar ch oilgomjgui zaragdaj bgaa ni aimar bn

Зочин
Зочин

Ard tumnii mungiig ingej hugatsaa bolgon deer uls toriin togloom bolgoj bgaa ni unendee gutmaar shuu

Зочин
Зочин

yostoi unen hellee shijir gishuun, 1602 barilgiin urtgiig unshaad dotor muuhairch bn, yamar aimar idesh idej bna aa

Зочин
Зочин

ene bugdiig yarij bgaa hun baival ta nar oilgo, ard tumnii mungiig 3.2 trillionaar idej uuj bn

Зочин
Зочин

Bagsh nariin tsaling 3.5 saya gej shaardaj bgaa ni zuv shuu, gehdee ene turiin zardal ni iim bgaa deer bolomjgui bolood bn

Зочин
Зочин

Ajil hiihgui baij hoorondoo l muudalddag uls turiinhen hohiroogood bgaa ni haramsaltai

Зочин
Зочин

Яг хэллээ. Намын дотоод хэрүүл төрийн ажлыг гацааж байгаа нь ардчиллын нэр хүндийг ч унагаж байна

Зочин
Зочин

Ene mongold zasag tur chuhal bish namiin erh medel l chuhal bolj bn shdee, yag 1989 oni uls toriin uher bugdiig davtah ni

Зочин
Зочин

Энэ үгсийг уншаад бодохоор үнэхээр гутармаар байна. 21 аймагт үйлдвэр барина гэж амласан хүн нэг ч хариуцлага хүлээгээгүй

Зочин
Зочин

yagaad ch yum buh barilga 2-3 dahin une nemegdej duus#ag, tur ni uuruu ingej idej bgaa bolohoor ardiin amidral saijrahgui

Зочин
Зочин

Shijir helj bgaa ni uneheer undesleltei, gehdee ene bugdiig yariaad suuhad bish shiidver gargah ni chuhal shdee

Зочин
Зочин

Ardchilal gej neg uls turiin heruuliin uzel bolj huvirchihjee, ard tumen harin udur bur niisleleer togtuuhan amidrah gej temcej bn

Зочин
Зочин

Ene bol unendee mongoliin uls turiiin hyamraliin neg ilrel, MAN dotoroo uzeed tur shuud zogsson bn

Зочин
Зочин

Er ni MAN geh namiig buten shinechleh heregtei, undesnii ayul boljee

Зочин
Зочин

ene bugd ard tumnii tatvariin mungu shuu, hen ch hariutslaga huleedeggui ni ulam aimar bolgoj bn

Зочин
Зочин

Er ni ene uls turiinhen bugd ajil hiihgui, hoorondoo l suudlaa hadgalah gej temcej bgaa, harin ard tumen hooson uldej bn

Зочин
Зочин

Shijir yag gol zuiliig heleed bna, oron nutgiin ursgal zardal gej het ih hemjeend nemegdsen bn

Зочин
Зочин

Ard tumnii ner bariad uls toriin toglolt hiideg buh humuusiig hariutslagt tatmaar bn

Зочин
Зочин

3.2 ih nayadaar bagsh emch nariin tsaling nemj bolno gedeg ni unen, harin mongonii garaa haana aldaj bna ve gedgee bodoh heregtei

Зочин
Зочин

УИХ-ын гишүүдийн ирц муу байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Төсөв дээр ирэхгүй хэрнээ сайдын сууд�##�д бүгд ирдэг

Зочин
Зочин

Ene bugdiig unshaad eruul hun oilgohgui, mongol uls orlogoos iluu zardaltai bolj bn gej oilgoloo

Зочин
Зочин

АН-н хулгайч луйварчингууд сайдын сууд�##�д сууж нүүрсний хулгай хийхээр улайран тэмцэж байх шив дээ хахаха жeнкогийн гөлөг хуцаад эхэлсэн байна

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин
Reply to  Зочин

Битгий олон юм хуцаад байгаарай. Чи гөлөг ч биш хуурс байж байгаад бөөс болсон амьтан мөн байна. Бөөс чи миний Монголоос хурдан �######� ! !

Зочин
Зочин

Энэ бачка гэхдээ Занданд бөлдөгдүүлчихсэн юм шиг байна лээ тээ. Хура лдаа ирэхгүй зугтааж байснаа Зандангийн төлөө кнопоо дарж энтр

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

ИИМ АМАРХАН МУХАРДАЛД ОРЧДОГ ИИМ ГУРИЛНЫ ХУУЛИУДТАЙ БОЛЖИНУУю

Зочин
Зочин

Чи юугаа мэдхэвдээ. Гацахгүй шаах юмаа

Зочин
Зочин

Шижир гишүүн яг л бодит дүн шинжилгээ хийдэг хүн байна шүү. Төсвийн мөнгө үрэн таран болж байгааг ингэж дэлгэж ярьж байгаа нь их зөв санагдлаа

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин
Reply to  Зочин

Шижир УИХ -ын гишүүний үүргээ маш сайн биелүүлж байна.
УИХ -ын гишүүн Ө.Шижир ын цэвэр ариун азтай сайн үйл нь бүтэмжтэй, цэвэр ариун зорилго нь биeлэж байхыг хүсэн ерөмү.

Зочин
Зочин

Yag unen hellee shijir gishuun, buh zuil huuli busaar yavj bn. Man dotor ev nats bhgui, ard tumen hohirch bn

Холбоотой мэдээ

Back to top button