УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Булгантуяагийн гишүүний бүрэн эрхийн хувь заяа хуулийн хайчинд оржээ

Үндсэн хуулийн цэц УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Иймд, УИХ-ын Дэд даргынх нь биш УИХ-ын гишүүний бүрэн эрхийнх нь асуудалд хөндөгдөхөд хүрээд байгаа юм.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйл Гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох заалтын

  • 9.3.-т Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн байна. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг эгүүлэн татах эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх үндэслэл бүрдээд байгаа аж.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд:

  • 85.1.1-д зааснаар "Цэцийн дүгнэлтийг чуулганы үеэр хүлээн авсан бол 7 хоногийн дотор, чуулганы чөлөө цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 5 хоногийн дотор Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороод хэлэлцэж санал, дүгнэлт гаргах" хэмээсэн байдаг.
  • 85.1.7.энэ хуулийн 85.1.4-т заасны дагуу гаргасан Байнгын хорооны саналаар ил санал хураалт явуулах бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн бол тухайн албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах, эсхүл бусад хариуцлага хүлээлгэх асуудлыг энэ хууль болон холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэх;

Энэ дагуу бол ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор Х.Булгантуяагийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэх ёстой. Энэхүү хугацаа энэ долоо хоногт дуусна. Гэвч энэ долоо хоногийн хэлэлцэх асуудалд багтаагүй байгаа юм.

Нөгөө талаар албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт эцсийн байх, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар Улсын Их Хурал шийдвэр гаргахгүй. Үндсэн хуулийн 66, 67-р зүйлд ҮХЦ-ийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно гэх заалт бий. УИХ-ын Дэгийн тухай хууль бол УИХ-ын өөрийнх нь асуудал. Дэгийг УИХ өөрөө тогтоодог. Тэгэхээр, Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх эсэх талаар хэлэлцэх нь өөрөө Үндсэн хуулийн зөрчилд орж болзошгүй гэж тайлбарлаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН

ЗАЛУУ ХҮН БАЙЖ ИЙМ МУУХАЙ ХӨЛДҮҮ ТОЛГОЙТОЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ТИЙМ ОЛОН ТОЛГОЙ ХУУЛЬЧИД , ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРУУД БАЙНГА ЯРИАД БАЙХАД ШҮДЭЭ ЗУУЖ БАЙГААД ӨС ХОНЗОНГИЙН ЖУРМААР АСУУДЛЫГ ШИЙДЭЖ АЛХ ЦОХИЬСОН УЧРААС ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭЖ ИХ ХУРЛААС ЯВААД ЗОГСОХГҮЙ, ЯЛАА ҮҮРЭХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЖ БАЙЖ МОНГОЛ ТӨР ЭМХ ЦЭГЦЭНД ОРНО ШҮҮ.

Зочин
Зочин

Үндсэн хууль зөрчих гээд байна, буруу гэж гишүүд хэлж анхааруулсаар байхад Булгантуяа зориуд санаатайгаар зөрчсөн.

Зочин
Зочин

энэ күүкээн бол амилсан чөтгөр шоо. аймшигтай яа арслангийн эм чонын жингэр нь шоо та нар эртхэн булшилсан нь зөв шоо батцэцэгийг чинь 20 дахин нуг�##�наа

Ахмад
Ахмад
Reply to  Зочин

За даа үнэн дээ үнэн.300 000гаруй ахмадыг там�##�ж , тамд унагасан хүн дээ.Ээлж нь ирэх байлгүй дээ.

Хүрэлэээ Явуулах нь зөвөө бусдад нь сургамж ..
Хүрэлэээ Явуулах нь зөвөө бусдад нь сургамж ..

Зочин

Зочин
Зочин

Хүний суганд явснаа мэдээгүй гэж үү. Худлаа жүжиж байх шив. СайнЗориг, Сандаг-очир та 3 ын нүд улаанаараа эргэлдээд Улс эх орныхоо тусгаар тогтнолыг гишгээд дайраад байсан. Одоо ялаа эдэл. Хам хэрэгтэн, үзэл бодол нэгтгэн сугандаа хийгээд аваад явахаа мартав. Ер нь Булгантуяаг дэмжиж сан�##�аа өгсөн Гишүүд бүгд явах нь зөв.

төрөөс зайлуул!!
төрөөс зайлуул!!

Энэ мэт мулгуу авгай хүүхнүүд төр их байна аа бүгдийн �######�уулахыг шаардаж байна

Зочин
Зочин

Хурдан �######�уул!!

Zochin
Zochin

Энэ сэжгийн авгайг эргүүлэн тат

Зочин
Зочин

Энэ булгантуяа авгайг уих с татаад зогсохгуй хуулийн дагуу торийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон гэсэн за�##�таар нь яллах хэрэгтэй..хахуульд авсан5оо сая тог илчилэх хэрэгтэй. Данх аб нарын хун шуу.

иргэн
иргэн

Булгантуяа,Ариунзаяа,Баасанжарг�##�...гэх мэтчилэн авгайчууд царай гэж чөтгөр,сэтгэл бүр амилсан чөтгөр....төрхөмд нь буцаа,

Холбоотой мэдээ

Back to top button