Х.Нямбаатарын үед эрүүл мэндийн шалтгаанаар ЦЕГ-аас явсан Ж.Болд ₮77.5 саяын хадгаламж, Х.Баттулгын компанид хувьцаатай
Засгийн газар өнөөдөр /2025.10.28/ ээлжит бусаар хуралдаж, ЦЕГ-ын даргаар Ж.Болдыг томиллоо. Ингэснээр Ж.Болд Цагдаагийн ерөнхий газрын даргаар хоёр дахь удаагаа томилогдож байна.
Тодруулбал, 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчаар томилогдсон. Гэвч 2023 оны есдүгээр сард эрүүл мэндийн шалтгааны улмаас ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байв. Тухайн үеийн Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэн чөлөөлүүлж байв. Үүний дараа 2025 онд Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхөөр томилогдон ажиллаж байжээ.
Жамсранжавын Болдын хувьд, 2021 оны долдугаар сарын 10-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс цэргийн дээд цол буюу генерал цол хүртэж байсан.
1976 онд Хэнтий аймагт төрсөн. Хуульч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер зэрэгтэй. 1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч, 2007-2008 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн. Тэрбээр Билиг дээд сургуульд хууль зүйн ухааны магистрийн зэргээ хамгаалсан аж.
Тэгвэл түүний АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг нь нягталж үзэхэд хамгийн сүүлд 2022 онд,
- Өөрийн орлого 73 сая
- Гэр бүлийн орлого 7.2 сая
- 835 саяар үнэлэгдэх хоёр нийтийн орон сууц, хоёр авто зогсоолтой
- 64 саяар үнэлэгдэх малтай
- 15 саяар үнэлэгдэх газартай
- 77.5 сая төгрөгийн хадгаламжтай
- "Женкотур бюро" ХХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үавхарсан юм
жонхуу Зандан 2 хамууд энэ дарга хувьцаа эзэмшигч бол тэгээд яаж Жонхууг ш�##�гах вэ кк
заав�##� л Хэнтийх байх учиртай гэж , үүнийг л хууль засаглах гэжгаам шүү
Лексус 600 хувьдаа унадаг тэрийгээ мэдүүлээгүй бн бодвол өөр хүний нэр дээр байдаг биз
БААТАРЖАВ ГЕНЕРАЛ Унгараас ирсэн үү???????????????????