НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Багш нарын ажил хаясан хугацааны нөхөн олговрыг шилжүүлж, хэлцэл хийх гэж байна

Багш нарын ажил хаялт өнөөдөр 10 дахь өдрөө үргэлжилж байна. Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулж буй тус ажил хаялтын үндсэн шалтгаан нь багш нарын үнэлэмж цалин хөлс муу байгаатай холбоотой. Тиймээс энэ онд багтаж багшийн үндсэн цалинг 3.5 сая болгохыг шаардаж байгаа юм. Засгийн газрын гурван сайд багш нарын төлөөллүүдтэй хэлэлцээрийн ширээний ард суусан ч үр дүнд хүрч чадаагүй. Мөн боловсролын яамнаас ажил хаялтыг түр зогсоож хамтын хэлэлцээг эхлүүлэхийг уриалаад байгаа.

Хамтын хэлэлцээрт хүрч чадахгүй байгаагаас үүдэж сурагчид болон багш нарын ар гэр, орлого орхигдож байгаа гэж хэлж болно. Тэгвэл энэ асуудлаар салбарын сайд П.Наранбаяр "Хөдөлмөрийн тухай хуулийн 30.2-т заасны дагуу ажил хаялтад оролцсон багш, ажилтанд олгох олговрын хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлтэй тохирч шийдэх ёстой. Хэдийгээр тус холбооны удирдлага хэлэлцээг эхлүүлэхгүй, олговрыг олгох ажлыг хойшлуулж байгаа ч багш, ажилтнуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор шийдвэрлэлээ" гэсэн юм.

Энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ээс тодруулахад,

"Ажил хаялтад оролцсон багш, ажилчдын нөхөн олговрыг хуульд заасны дагуу олгож эхэлсэн. Илүү цагийн мөнгөнөөс бусад нэмэгдлийг тооцсон дүнгээр шилжүүлж эхэлсэн байна. Бид яамтай хэлэлцээрийн ширээний ард суухаар хурал товлосон. Харилцан ойлголцож, үр дүнд хүрэх эсэхээ мэдэхгүй байна. Үр дүнд хүртлээ ажил хаялт зогсоохгүй. Одоогоор боловсролын салбарын 665 байгууллагын 33 мянга гаруй багш ажилчид ажил хаялтад нэгдээд байгаа" гэлээ.

Мөн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос банк болон банк бус санхүүгийн байгууллагуудад уриалга хүргүүлсэн байна. Тодруулбал, боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажил хаялтад оролцож байх үед нийгмийн хариуцлагын хүрээнд цалин, ипотек, хэрэглээний зээлийн эргэн төлөлт, хүү, торгуулийг түр хугацаанд зогсоож өгөхийг уриалжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол мал
Монгол мал

Он дууст�##� ажил хаялтаа үргэлжлүүлэх зүгээр бх, бензин гайгүй болоод, түгжрэл багсаад хэдэн хоног гоён бншүү

Зочин
Зочин

Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n

Холбоотой мэдээ

Back to top button