2021 онд ЭЦА-наас саатуулаад суллаж байсан С.Чулууныг өдгөө ч шалгасаар байна

Соёлын сайд асан, "Чингис хаан" музейн захирал С.Чулууныг Эрүүгийн цагдаагийн албанаас саатуулан шалгаж байгаа гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байгаа юм.
Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад, "шалгаж эхэлсэн" гэх мэдээллийг өглөө.
Тэрбээр, Занабазар, Жавзандамба хутагтийн түүхэн баримтыг Хятадуудад зарсан гэх хэрэгт нэр холбогдоод удаж байгаа билээ.
“Монгол Улсын Үндэсний Номын Сан”-ийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа “Өндөр Гэгээн Занабазар”-ын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй БНХАУ-ын талд хүлээлгэн өгч тус улсын “Ардын их сургууль”-аас “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын Монгол намтруудын эмхэтгэл” нэртэй дээд, доод хоёр ботиор хэвлүүлж соёлын биет өвийг завшсан” гэх хэрэгт шалгагдаж байгаа гэгдэж байна.
С.Чулуун анх удаа шалгагдаж байгаа юм биш. 2021.11.04-нд ЭЦА-наас түүнийг баривчилж мэдүүлэг аваад сулласан. Улмаар гадуур шалгаж эхэлсэн байдаг.
Тухайн үед түүхчид Ерөнхий сайдад хаягласан шаардлагадаа “...С.Чулуун нь Монгол Улсын үндэсний төв архивт хадгалагдаж буй Манж Чин улсын үеийн Хүрээ сайдын 640.000 хуудас бүхий баримтыг харилцан солилцох нэрийдлээр БНХАУ-ын талд хуулбарлаж өгсөн. Ингэхдээ баримтуудад анхан шатны боловсруулалт хийгдээгүй зэрэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд ноцтой нөлөөлөх олон чухал баримт багтсан" хэмээж байв.
Тэгэхээр өдгөө ч С.Чулууныг 640 мянган баримт зарсан хэрэгт шалгах шалгалтын ажиллагаа дуусаагүй, үргэлжилсээр байгаа бололтой.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүн дандаа л хэрэг түвэгт холбогддог хирнээ ял шийтгэлээ эдлэхгүймаа эх түүхээ худ�##�даж иддэг муухай хүн
Энэ чинь Хүрэлсүхийн хүн байхгүй юү ! Тэхээр "сүх да лайт�##� үхэр амар"- ын үлгэрээр Хүүкийг байхад дана лзаад л байх хүн дээ.
Тэрнээс хойшихыг нь ТЭНГЭР мэдмой !
хүрэлсүх хамга�##�аад байдаг байхаа, олон дахин асууд�##�д орж байгаа нөхрийг чингис хаан музейн захир�##�аас холдуулж болдоггүй юм уу
ENE BUZARIIN 2 NUDIIG N UHAJ AVAH HTEI
Иймэрхүү өлөнгүүд хаа сайгүй л дээ.
ЭНЭ ХҮН ЧИНЬ ЖИНХЭНЭ ЗАЛИЛАГЧ, БУСДЫН БҮТЭЭЛЭЭС ХУЛГАЙЛАГЧ, ОЛОН НҮҮРТЭЙ ЭТГЭЭД ШҮҮ ДЭЭ
Ёстой дээгүүр доогуур гүйх дуртай духны клапан гэж түүхчдийн дунд яригддаг. Үнэн бололтой, бас мөнгөнөөс болж эх орныхоо соёлыг устгах нь л дээ.